Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

АНУ-ын прокурор С.Батболдод ял төлөвлөөгүй, хөрөнгийг нь хураах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ

УИХ-ын гишүүн С.Батболдын АНУ дахь үл хөдлөх хөрөнгийн асуудлыг тус улсын хууль хяналтын байгууллага анхааралдаа аваад буй. Хамгийн анх холбооны прокурор мэдэгдэл гаргаж, улмаар хөрөнгийг хураах нь зүйтэй хэмээн шүүхэд нэхэмжлэл хүргүүлсэн юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд тухайн нэхэмжлэлд холбогдох нэгэн албан бичгийн хэсэг цахим орчинд түглээ. Гуравдугаар сарын 27-нд огноотой тус бичгийг шүүгч Жозеф А. Марутоллод хаяглажээ.

Үүндээ "Хавтаст хэрэг үүссэнээс 90 хоногийн дотор, эсвэл зургадугаар сарын 25-нд шүүх асуудлыг хэлэлцэх ёстой" гэж дурдаад, хөрөнгө хураах зөвшөөрөл олгоход холбогдох хууль, тэдгээрийн тайлбарыг хавсаргажээ.

Өөрөөр хэлбэл, прокурор С.Батболдын Нью-Йорк дахь хөрөнгийг хураах нэмэмжлэл шүүхэд хүргүүлсэн нь шинэ үйл явдал биш юм. Энэ нэхэмжлэлийн дагуу олон улсын томоохон хэвлэл, мэдээллийн байгууллагууд анхлан С.Батболдын асуудлаар мэдээ, нийтлэл бэлтгэсэн.

АНУ-ын прокурор уул уурхайн гэрээ байгуулсны шагнал 68 сая ам.долларыг "угаасан" гэж дүгнэсэн

С.Батболдод холбогдох хоёр үл хөдлөх хөрөнгө Нью-Йоркийн Манхэттэн дүүрэгт байгааг АНУ-ын холбооны прокурорууд тогтоосон. Ингэхдээ "Уул уурхайн гэрээнээс олсон их хэмжээний мөнгийг хууль бус компаниар дамжуулж, гэр бүлийнхээ чинээлэг амьдралыг санхүүжүүлсэн" гэж дүгнэсэн.

Түүнчлэн Холбооны мөрдөх товчооны захирлын туслах Жэймс Смит "С.Батболдын энэ үйлдэл түүний удирдаж байсан улс орон, ард түмнийг хохироож байна" хэмээснийг BBC агентлаг мэдээлж байв.

Прокурорын үзэж буйгаар, уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаагүй Catrison компани нь С.Батболдын төлөөний хүний нэр дээр бүртгэлтэй. Тус компани уул уурхайн гэрээ байгуулсны шагналд ирсэн 68 сая ам.долларыг төвлөрүүлсэн байж болзошгүй.

Прокурорын нэхэмжлэлд ял төлөвлөөгүй, хөрөнгө хураах хүсэлт л тусжээ

Үүний 14 сая ам.доллароор хоёр үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан гэж прокурорууд дүгнээд буй. Тэдгээр нь Манхэттэн дүүргийн А бүсэд, хоорондоо 1.8 км-ын зайтай. "The Carlton House" болон "Park Imperial" нэртэй хоёр барилга.

"The Carlton House"
"Park Imperial"

Хэрэв прокурорын нэхэмжлэлийг шүүх үндэслэлтэй гэж үзвэл дээрх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураана.

Гэхдээ прокурор ял төлөвлөөгүй, зөвхөн хөрөнгө хураах нэхэмжлэл бичсэн. Иймд хараахан товлогдоогүй байгаа шүүх хуралдаан С.Батболдын хөрөнгийг хураах эсэх асуудлыг л хэлэлцэхээр байгаа юм.

Г.САНСАРМАА


Өмнөх нийтлэлүүд:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
35 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нямдoрж
Нямдoрж
5 сар 13, 2024 09:44

Хөрөнгөө монголдоо үлдээж чадахгүй ийм сэтгээтэй хүн монголын төлөө зүтгэх үү. Энэ чигээр нь АНУ явуул

Зочин
Зочин
5 сар 13, 2024 17:20
Reply to  Нямдoрж

Америкт хулгайн мөнгөөрөө авсан тансаг байрнууддаа �########�ууд аваачиж бавдаг байх л даа!

Зочин
Зочин
5 сар 13, 2024 11:12
Reply to  Нямдoрж

Хөрөнгөө ч гэждээ Эрдэнэтээс хуссан хулгай

Зочин
Зочин
5 сар 13, 2024 11:12

Монголын хуулийнхан таг чиг, аймхай

Зочин
Зочин
5 сар 13, 2024 12:43

Энэ хулгайч сү-ийн ард Хүүк л байгаа биз! Монголын хууль шүүх таг дуугай?

бид мартахгүй
бид мартахгүй
5 сар 13, 2024 13:38

БОРОО ГОУЛДын �##�тыг гадныхнаар татваргүй ухуулж баяжсан нөхөр. Шударга царайлаад төрдөө тэр их мөнгөнөөсөө татвар төлөх л ёстой доо.

Зочин
Зочин
5 сар 13, 2024 13:59

Хураасан хөрөнгийг нь манайд буцааж өгдөг болоосой,

Зочин
Зочин
5 сар 13, 2024 14:01

Идсэн уусан, ичиг шараагаар нь дуудаад ч нэмэр �##�га шив дээ, парламентдаа суулгасаар л ....

Зочин
Зочин
5 сар 13, 2024 14:57
Reply to  Зочин

монголын хөрөнгийг хулайлж гадаадад баРШУУЛЖ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ БОЛГООД ТЭР НЬ БАРИГДАЖ АНУ- ХУРААЖ БУЙ НЬ МОНГОЛЫГ ЭНЭ ХЭМЖЭЭГЭЭР ЭНЭ ХУЛГАЙЧ ХОХИРООЖ БУЙ ТУЛ ЭНЭ ЯЛТ ХЭРГИЙНХ НЬ ТӨЛӨӨ ЭНЭ ӨМХИЙ НОВШИЙГ МОНГОЛ ЯЛАХ ЁСТОЙ ШҮҮДЭЭ. ТЭР ХУРААГДАЖ БУЙ ХӨРӨНГӨ БОЛ ИОНГОЛ ХҮМҮҮСИЙН ӨМЧ БАЯЛАГ ШҮҮДЭЭ. ТҮҮНЭЭС БИШ ЭНЭ ХУЛГАЙЧ БИЙ БОЛГООГҮЙ ХУЛГАЙЛЖ ГАДААДАД ГАРГААД ӨӨРӨӨ Ч ЦУСАЛЖ ЧАДАХГҮЙ СОНГОЛЫГ ХОХИРООЖ БУЙГ МЭДЭРЧ ЯЛЛААЧЭЭ

Зочин
Зочин
5 сар 13, 2024 14:03

яана даа, ийм өвгөчүүлээсээ ч с�##�ж чадахгүй сонгосоор л, идүүлсээр л, эцэст нь гадны улсад хура�##�гах болж байх шив цүцү

Зочин
Зочин
5 сар 13, 2024 14:13

Энэ нэг б�##�иар юм улс төрөөс �######�аасай

Зочин
Зочин
5 сар 13, 2024 14:16

Улсааас хуссан юмыг нь л хураана шдээ хувьдаа өөр дарцан юм байж л байгаа

Зочин
Зочин
5 сар 13, 2024 14:27

uiliin uree yana daa ene hun,

Зочин
Зочин
5 сар 13, 2024 15:25

айхтар л хүн гээд байгаамдаа хулгайч нар дотроо байгаа болхоор байгаад болоод байдгийн байхдаа

Зочин
Зочин
5 сар 13, 2024 15:27

Дуугүй хүний доодох нойтон гэж, нээх л гэмгүй цариатай дуу гаргадаггүй этгээд... цаагуураа хамаг лоби заваан юмыг нь зохицуулж базаж байдаг гар

Зочин
Зочин
5 сар 13, 2024 15:27

энэ 3дагч орны бодлого бус уу. Улсаас идсэн луйварчингийн мөнгийг хурааж байгаа нь бидний мөнгийг гадаад руу юүлж байгаатай адилхан харагдах юм

Зочин
Зочин
5 сар 13, 2024 15:29

Бузартай хүн шүү. Өвгөртлөө идэж цөлмөж явсан байгаа шүү

Зочин
Зочин
5 сар 13, 2024 15:30

Хураасан хөрөнгийг Монгол улсад маань буцаагаад өгүүл

Зочин
Зочин
5 сар 13, 2024 15:31

яахаараа ингээд л сонгогдоод чуулганы танхимын тавилга шиг байгаад байдаг байна аа

Зочин
Зочин
5 сар 13, 2024 15:49

Zz##luulaachee eniig

Зочин
Зочин
5 сар 13, 2024 15:51

Идэж уусан хүмүүсийг битгий сонгоод байлдаа

Зочин
Зочин
5 сар 13, 2024 15:52

Хогийг �######�уулах юмсандаа

Зочин
Зочин
5 сар 13, 2024 15:53

хөрөнгө нь бид нарын мөнгө шдээ

Зочи6н
Зочи6н
5 сар 13, 2024 18:31

man ene hundee buren bartsaalagdjee hoorhii busad hund unen deerelhuu eniig yaj ch chadahgui um delhiigeer luivarchin gedgiig ni zarladag getel .........

Лол
Лол
5 сар 13, 2024 19:18

Энэ новшийн бүх хөрөнгийг нь хураагаад дүүжил

Зочин
Зочин
5 сар 13, 2024 21:23

Миний монголын хулгайч авилгачин баячууд улсаасаа баян билээ. Миний монгол хулгайч авилгачин гэмт хэрэгтнүүдийн диваажин билээ.

Зочин
Зочин
5 сар 13, 2024 22:19

Казахын хулгайч елбасы Назарбаевын хөрөнгө байшинг хураасан. Монголын хулгайчын хөрөнгийг хураах нь дээ.

Зочин
Зочин
5 сар 13, 2024 22:20

Амеркид амьдрахгүй юм бол яах гэж байшин сав авдаг байнаа. Мөнгөө хийх газаргүй болтлоо баяжсан байна

Зочин
Зочин
5 сар 13, 2024 23:21

Энэ бүх худ�##� хуурмаг, гүтгэлэгийн ард Женко л байгаа доо! Хүүкийн ЗГ-ыг огцорход"Сү төрийн эргэлт хийлээ" нтр гэж УИХ-ын индэр дээр уухилаад байлуу, я�##�аа ?!

Зочин
Зочин
5 сар 14, 2024 07:24
Reply to  Зочин

Сү-ийн �######� долоогчоо! Женко хэлсэн хэлээгүй энэ бузрын хулгай, луйварыг ард түмэн маш сайн мэдэж авсан. Америкийн хууль шүүх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээ нийтлэл гарчихсан байхад! Гүтгэлэг ч гэх шиг! Хамаг бузар булай нь ил болчоод байна!

Зочи6н
Зочи6н
5 сар 14, 2024 07:38

uneheer buhnees tom umaa hurelsuhiig hurtel huuheldei bolgochhiimaa ta agaa

Зочин
Зочин
5 сар 14, 2024 08:16

Jenco s#a ; ard no jonjuuruulj bga da

иргэн
иргэн
5 сар 14, 2024 10:05

Дундговьчууд минээ Сү Батболдыгоо та нар хэн бэ гэдгийг нь мэдсэн үү
Таван тлгой, Нүүрсний хэрэг, М�##�айзын гэрээ, Америкийн 2 хаус гээд ард түмэнд байх ёстой хөрөнгийг гадаадад нуусан байдаг.
Батболдыг даган гүйж байгаа нутгийн нөхдүүдээ Батболд шийтгэгдвэл та нар хүний нүүр яаж харнаа

Зочин
Зочин
5 сар 15, 2024 07:08
Reply to  иргэн

Дундговийнхон яаж сонгохооро ийм аймаар луйварчин сү.Батболд Наранхүү гэх гачин юмнуудыг сонгодог байна аа! Бүгдээрээ тэнэг мангуу л биш байлтай!

иргэн
иргэн
5 сар 14, 2024 10:24

Энэ дээр МАН-ы байр суурийг сонсмоор байна. шаардаж байна

Холбоотой мэдээ

Back to top button