Улс төрийн мэдээ

Сү.Батболдод гурван жилийн дараа дахиад юу тохиолдчихов?

УИХ-ын гишүүн С.Батболд гадаадын хэвлэлүүдэд дахин бичигдлээ.

Гэхдээ энэ удаа, одоо цаг дээр өрнөж буй үйл явдалд нэр нь холбогдож байна.

Эхлээд Малайзын шүүх хурал. Дараа нь АНУ-ын холбооны прокуроруудын хийсэн мэдэгдэл. BBC, CNN, CNBC тэргүүтэй гадаадын хэвлэлүүд яг шүүх хурлын дараа, эсвэл америк прокурорууд мэдэгдэл хийсний дараа С.Батболдолд холбогдох мэдээ, материалуудаа цацжээ.

Редакцын шугамаар л, тодруулбал үйл явдлын мөрөөр ажиллацгааж байна уу гэсэн дүр зураг харагдаж байгаа. Гэхдээ BBC, CNN-д гарсан эдгээр нийтлэлийг Монголоос захиалж бичүүлсэн гэх мэтийн яриа сошиал орчинд өрнөөд байна.

2021 онд С.Батболдын асуудал Нью-Йоркийн шүүхээр хэлэлцэгдэж байгаа тухай мэдээ түгж, экс Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын индэр дээрээс түүнийг “Төрийн эргэлт хийгч” хэмээн цоллох өдрүүдэд “Сү-д юу тохиолдчихов оо?” хэмээн бичиж байв.

Гурван жилийн дараа ч мөн тэгж, “Түүнд юу тохиолдоод байна вэ?” гэж асуухад хүрлээ.

-Эхнийх Малайзын шүүх хурал-

Эхний сэдэв нь одоогоос хоёр долоо хоногийн өмнө, Малайзын шүүх дээр өрнөсөн. Тус улсын Ерөнхий сайд асан Нажиб Разакт холбогдох авлигын хэргийг гуравдугаар сарын 19-нд шүүсэн. Хурлын үеэр С.Батболд нэрлэгдэж байгаа юм.

Төрийн өмчийн 1MDB компанийн охин компани болох SRC International-аас хэд хэдэн удаагийн төлөвлөгөөт бус гүйлгээ гарсан нь С.Батболдод холбогджээ.

Цаасан дээрх гэмээр Muraset гэж компанийн дансанд 14.9 сая ам.доллар шилжсэн. Энэ компанийн захирал Чон Чу Юн гэгч нь С.Батболдын түнш, түүний тохироогоор Samsunt S&T-гийн Монгол дахь захирлаар ажиллаж байсан. Энэ мөнгөнөөс С.Батболдын өөрийн хүү Баттүшиг, хамаатны хүү Дашийн Уранбилэг, Чон Чу Юний гэр бүлийн хүн рүү тус тус шилжсэн. Мөн дахиад С.Батболдод хамаарах хоёр компани руу гүйлгээ хийсэн талаар шүүх хурлын үеэр мэдэгдсэн.

Нажиб Разак, С.Батболд нар нэг цаг үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм билээ.

-Хоёр дахь нь, АНУ-ын шүүх хурал-

Хоёр дахь сэдэв нь энэ долоо хоногт, АНУ-д сөхөгдөж байгаа юм. Хэрэг явдлыг бүр BBC эхэлж мэдээлснийг онцлууштай.

АНУ-ын прокурорууд нийт 14 сая ам.долларын үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хураах хүсэлт шүүхэд гаргасан бөгөөд энэ нь С.Батболдын өмчлөлд хамаардаг аж. Прокурорууд "Уул уурхайн гэрээнээс олсон мөнгийг хууль бусаар угааж, тансаг амьдралдаа ашигласан" гэж мэдэгдээд байна.

Тодруулбал, Холбооны мөрдөх товчооны захирлын туслах Жэймс Смит "Авлигаас ашиг хонжоо олсон С.Батболдын үйлдэл хууль дээдлэгч ард түмнээ хохироолоо" гэж ярьсан байгаа юм.

Уул уурхайн гэрээ байгуулсны дүнд Catrison гэсэн компани дээр 68 сая ам.доллар шилжүүлж авсан нь нотлогдсон гэнэ. Шүүх прокурорын нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзвэл хоёр үл хөдлөх хөрөнгийг хураана. Энд С.Батболдын хүү Баттүшиг амьдарч байжээ.

Яах аргагүй үйл явдал. Монголоос захиалж бичүүлдэг гэх яриа заримдаа ортой явдаг. Нийтлэл гарсан хэвлэл мэдээллийн байгууллага нь том биш, автор нь түүхгүй, эсвэл заримдаа монгол нэр тууж явах нь цөөнгүй. Түүнийг энд орчуулж, "Гадаадын хэвлэлд мэдээлжээ" хэмээн онцолдог жишиг бий нь үнэн. Хамгийн гол ялгамж нь, цаг үеийн шинжгүй, үйл явдлаас хол, дарагдмал асуудлыг сөхдөг.

Энэ удаа хоёр долоо хоногийн зайтай, хоёр улсын шүүх дээр С.Батболдын нэр хэлэгдсэн нь яах аргагүй анхаарал татсан.

-Өмнөх Нью-Йоркийн шүүх хурал дээрх явц хэрхсэн бэ-

2021 онд Нью-Йоркийн шүүхэд С.Батболдын асуудал хэлэлцэгдэх үеэр мөн томоохон дуулиан дэгдэж байлаа. Үнэндээ, Нью-Йоркийн шүүхийн сайт руу орж үзвэл хэргийн материал байж л байсан. 1000-аад хуудас материал татаж аваад, нэгтгэн дүгнэхийг оролдож байв. Түүнийг нэгд нэггүй УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэвлэж аваад, талбай дээр өлсгөлөн зарлаж байсан удаатай.

Зэрэгцээд, дотоодод С.Батболдын нэр дээр хэрэг үүссэн ч хаасан байдаг.

Нью-Йоркийн шүүх ч хэргийг хэлэлцэхээ зогсоосон. Энэ тухайд, тухайн үед ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар "Кинг энд Спалдинг" хуулийн фирмд хандан албан бичиг явуулахдаа "Манай ЗГ-тай хамтран ажиллах боломжтой. Хэргийг сэргээн шалгах, шүүх хурлыг зохих хугацаанд нь хуралдуулбал зүйтэй. Мөн манай хэн гэдэг албан тушаалтны үүрэг чиглэлээр Нью-Йоркийн шүүхэд өрнөж байсан маргааныг зогсоох талаар хүсэлт явсныг тодруулж байна" хэмээн бичиж байлаа.

"Кинг энд Спалдинг" хуулийн фирм ЗГ-тай хамтарч ажиллаж байсан цаг.


Pandora Papers-т хүртэл С.Батболдын нэр л зарлагддаг. Олон улсад оффшор компани, авлигын асуудлаар хамгийн нээлттэй зарласан хүн бол Монголоос С.Батболд. Хэдэн жилийн өмнөх Нью-Йоркийн шүүх дээр өрнөөд зогссон явдал өдгөө мартагдсан. Одоо дахиад хоёр ч асуудал сөхөгдөж байна.

Зүгээр нэг улс төрийн шинжтэй гүтгэлгүүдээс эдгээр нь ялгамжтай харагддаг.

С.Батболд харин одоо УИХ-ын гишүүн хэвээр, чуулганы хуралдаан дээр үг хэлж ч сонсогдохгүй, байгаа байхгүй нь мэдэгдэхгүй. С.Батболдын фракц Л.Оюун-Эрдэнэтэй учраа олж, зэрэгцэн орших шаардлагатай тулдаг нь мөн үнэн. Гэхдээ цаг хугацаа явж, нөхцөл байдал өөрчлөгдөж байна.

Өөрөөр хэлбэл, улайм цайм гадаад ертөнцөд нэр нь цоллогддог С.Батболдын асуудал энд ердөө "Гүтгэлэг, захиалж бичүүллээ" мэтийн тайлбартай сөхөгдөөд намждаг хандлага хэр удаан үргэлжлэх нь анхаарал татаж байна. Мөн хэр удаан үргэлжлүүлэх нь.

М.ТЭНГИС

Холбоотой мэдээлэл:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-29 08:31

Би цэвэр хүн, дэлхий намайг гүтгэж байна" гэх вий дээ хө.

Зочин
Зочин
2024-03-29 08:35

Женко ямар учраас Сү-д ингэж их өсөрхөнө вэ?? Өөрөөс илүү чадварлаг бизнес хийдэг М-Си-Эс, Таванбогд г.м. компаниуд руу архиран дайрдаг шигээ Сү-г зуугаад эхлжээ???

зочин
зочин
2024-03-29 13:10
Reply to  Зочин

Эргүү МАНгар дагз минь энд Женко ямар хамаатай юм бэ Тэмээ гэхээр ямаа гэх юм

Del
Del
2024-03-29 08:59

Америкийн холбооны мөрдөх товчоо женког тоохуу хятад оросын томчуудыг мөрдөг газар шүү дээ

Зочин
Зочин
2024-03-29 09:16

Энэ хулгайчыгаа МАН яаж ч чадахгүй л дээ! Яагаад гэвэл бүгд хулгайч, авлигчин!

Зочин
Зочин
2024-03-29 09:49

Юусаад байх юу байхав, хулгайчийн хийсэн хулгайнууд л эхнээсээ илэрч эхэллээ

Зочин
Зочин
2024-03-29 09:55

Амeрикийн Хууль зүйн яам нь хэвлээд байхад захи�##�ж бичүүлсэн гэж тэнэгтэхээ болио. Амeрикийн прокурор шүүх бол юун Монголын нэг муу луйварчин байтугай өөрийнхөө eрөнхийлөгчийг шүүчихдэг газар

Зочин
Зочин
2024-03-29 09:57

ХИЙМОРЬ СҮЛД НЬ ДОРОЙТОЖ АРВАН ХАР НҮГЭЛИЙХЭЭ ЛАЙ ЛАНЧГИЙГ ЭДЛЭХЭЭР БОЛЖЭЭ.ГАРЗЫН ҮҮД НЭЭГДЭЖ ХУРААЖ ХУРИМТЛУУЛСАН ХӨРӨНГӨ МӨНГӨ НЬ САЛХИНД ХИЙСЭЖ ӨӨРӨӨ ӨТ БОЛОХ НЬ НАЙДВАРТАЙ БОЛЖЭЭ ЗА БИ АРГАЛЬЯ НЭГ САЯ ДАЙЛУУР БЭЛДЧИХ ГУРВАН ӨДӨР ШӨНӨ ЗОГСОЛТГҮЙ НОМ УНШИНА ЛҮҮЖИН ТАВИНА ХҮҮРИЙН ГАЗАР ЧАМАЙГ ШАЛДЛААД ШАВХУУРДАНА ҮҮНД БЭЛЭН ҮҮ? МААШ ИХ НҮГЭЛ ҮЙЛДЖЭЭ ОДОО ИХ ХУРАЛД НЭР ДЭВШИЖ БОЛОХГҮЙ ХЭРВЭЭ ИНГЭВЭЛ МАЛАЙЗЫН ТАМЫН ШОРОНД ҮЙЛЭЭ ЭДЛЭЖ ТАТВАЛЗАН АМЬ ТАВЬЖ ӨГӨХГҮЙ УДААН ЗОВОХ НИГУУРТАЙ ГЭЖ БУУЛАА.СОНГОЛТОО ХИЙГЭЭРЭЙ САЯ ДАЙЛУУРАА ХОЁР ТАСЛААД ӨГЧ БОЛНО.ХҮҮРИЙН ГАЗАР УНШИХ НОМ МАШ ХАТУУ НОМ ОЛОН ЧӨТГӨР ШУЛАМ СҮНСНҮҮДЭД ЧИ ХҮЧИНДҮҮЛНЭ ҮҮНИЙГ ДАВСАН БАЙХАД УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ НИГУУРТАЙ ГЭЖ МИНИЙ ТӨЛГӨНД БУУЛАА

Зочин
Зочин
2024-03-29 10:20

Баттулга Сү.Батболдод их л хонзон санаж явдаг юм шиг бг. Юу болсон юм болдоо?

Бат инженер
Бат инженер
2024-03-29 11:08

МАН луйварчдаа ингэж хамга�##�аад байв�##� юун сонгуульд ялах Үсгүй арчигдах вий дээ

Ккккк
Ккккк
2024-03-29 11:21

Сү. Батболдоо цаг нь ирдэг, ирж ч байна даа

Зочинболио
Зочинболио
2024-03-29 12:35

Энийг одоо явуулчиж болдоггүй хууль шүүх �##�гуу таминээ

Зочин
Зочин
2024-03-29 15:29

ХУЛГАЙНАЛТ НЬ ЭЦСИЙН ДҮНД ГОРОО ОВОО ХҮРТЭЭХ БИЗЭЭ ЭНЭ БАЛИАР НҮДН БУЛАЙД. ҮХЭХГҮЙ МӨНХ ЮМ ШИГ ЭНЭ ИХ ХӨРӨНГӨ ХУЛШАЙЛЖ ХӨЕӨЛӨӨД Ч ЯАХ БИЛЭЭДЭЭ. ҮЭНХЭЭР ТЭНЭГ. ХУЛГАЙЛААГҮЙ БОЛ ЯАХАВДЭЭ. ДААНЧ ХУЛГАЙ ДЭЭРЭМ, ШУНАЫН ДЭВ НЬ ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА . ХУЛХИНДАА СУМ ЗООЛГООД ҮХЛЭЭ ХҮЛЭЭЖ БУЙ ТЭЖЭЭВЭР ГАХАЙ ЛУГАА

Зочин
Зочин
2024-03-29 15:08

Булавч бултайж даравч дардайж байна даа. Энэ их нүгэл удахгүй нүдээрээ цувах нь дээ батболдын троллуудаа...

Нямдлрж
Нямдлрж
2024-03-29 18:18

Монголоосоо харамлаад хар нохойны хоол ыолдоо доо хөөрхий. Энэ хүний хүүхэд нь бас олимпийн хороонй ерөнхийлөгч. Ерөөсөө ойлгохгүй юм байна. Монголчуудаа энэ гэр бүлийг яах нь зөв бэ

Иргэн
Иргэн
2024-03-29 18:27

МАН гэдэг маань бүлэг хулгайч нарын нэгдэл юм уу хаашаа ём бэ

Иргэн
Иргэн
2024-03-29 18:58

Та бидний баялгаас хулгайлсан хулгай нь хаа сайгүй илрээд байхад юугаа хуц�##�даад сү.батболдыг өмөөрөөд байнаа үхэрнүүд ээ.
Ер нь жинхэнэ монгол хүн Х.Баттулга л Монголыг аварна шүү эцсийн эцэст.

Зочин
Зочин
2024-03-29 22:27

Сү- гийн хэрэг дэлхийд мандлаа. Монголын прокурор, шүүхийнхэн амаа үдүүлсэн юм шиг таг, чиг... Аягүй бол хамсаатнууд л байж таараа...

Зочин
Зочин
2024-03-29 22:57

Юу тохиолдох вэ дээ, даравч д�##�дайж булавч бултайж л байгаа биз

Зочин
Зочин
2024-03-30 07:39

Монголд баян хүн байхгүй ээ бүгд нэг зурааснаас гарсан харин з�##�ьтай этгээдүүд мэдээлэлд ойр эрх мэдлээрээ хулгай луйвар хийсний хүчинд баяжсааан тийм болохоор эд нарын хувийн юм гэж Байхгүй шүү шууд хулаарж улсын орлого болгоход саад гэж үгүйээээ

Зочин
Зочин
2024-03-30 12:16

Хэдэн жилийн өмнө бас офшор данс гээд ,юу юу гээд байлаа? Тэгээд чимээгүй болчихсон. Бас Баттулга сэвээд байсан!

Цогт-Эрдэнэ Мөнхбат
Цогт-Эрдэнэ Мөнхбат
2024-03-31 00:06

Сүхбаатарын Батболд зүгээр хүнийг ингэж бичихгүй МАН-ий толгой луйварчин

Зочин
Зочин
2024-04-01 07:24

ҮНЭХЭЭР ҮНЭН БОЛ СҮ БАТБОЛДОО ШОРОНЛ НЬ ХИЙЖ ШАЛГААЧЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button