УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Малайзын төрийг "дөнгөсөн" Сү.Батболдын $14.9 саяын “луйвар”

Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разактай холбоо бүхий авлигын хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн мягмар /2024.03.19/ гарагт болсон. Шүүх хурлын үеэр ил болгосон баримтуудад Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд дурдагдаж, баримт дэлгэгдээд буй.

Тухайлбал, Малайзын Сангийн яамны 100 хувь харьяа, төрийн өмчит стратегийн хөгжлийн 1MDB компани 2011 оны нэгдүгээр сард SRC International гэх компанийг байгуулжээ. Уг компанийг тэтгэврийн сан болон бусад сангуудаас санхүүжүүлсэн бөгөөд ашигтай төсөлд хөрөнгө оруулах чиг үүрэгтэй компани юм байна. Гэтэл эндээс хэд хэдэн удаа төлөвлөгөөт бус гүйлгээ гарч, Малайзын ард иргэдийн боломж хулгайлагдсан явдал болжээ.

Дээрх SRC International гэх компани нь АНЭУ-ын "Аабэр" гэх компанийг 50/50 хувийн эзэмших эрхтэйгээр 2011 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр байгуулжээ. Үүнээс сарын дараа 2011 оны арванхоёрдугаар сарын 8-нд ямар ч ТЭЗҮ байхгүй, нотлох баримтгүйгээр "Gobi Coal Energy" компанид 14.9 сая ам.долларын хөрөнгө улсынхаа баялгийн сангаас оруулсан байгаа юм.

"Аабер" 50/50 эзэмших эрхтэй компанийн Википедиа дахь илэрцийг доорх зургаас харна уу.


-Сү.Батболд, Нажиб Разак нар нэг цаг үед Ерөнхий сайд байжээ-

Уг асуудлаас хамгийн түрүүнд Сү.Батболд болон Нажиб Разак нар хэрхэн яаж холбоо тогтоосон нь анхаарал татаж байна.

Он тооллоор хөөж үзвэл, Одоогийн УИХ-ын гишүүн Сү.Батболд 2009 оны аравдугаар сарын 29-ны өдөр Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар томилогдож 2012 оны наймдугаар сарын 10-ны өдөр ажлаа өгсөн байдаг. Харин Нажиб Разак 2009-2018 оны Малайз Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан давхцалтай. Үүнээс тэднийг улс төрийн шугамаар холбогдсон ч хувийн ашиг сонирхлоороо тусдаа харилцаа үүсгэсэн гэж харж болохоор байна.


-60 сая ам.долларыг хэрхэн шилжүүлсэн бэ-

  • Muraset компанийн дансанд орж ирсэн мөнгөнөөс $2 сая нь “Dash Uranbileg” гэх нэртэй хүний дансанд,
  • $40,000 нь Батболдын хүү Баттүшигийн дансанд,
  • $4.5 сая нь Батболдын төлөөний хүн болох Muraset компанийн захирал Чон Чу Юний дансанд,
  • $1.4 сая нь Чон Чу Юний гэр бүлийн хүн Ким Хак Соны дансанд
  • Үүнээс гадна $4.54 сая, $2.5 сая тус бүр Infinite Properties Limited, Bophut Investments Limited компаниудын данс руу шилжсэнийг тогтоосон байна. Энэ хоёр компанийг бас С.Батболдын төлөөний хүмүүс эзэмшдэг оффшор компани болохыг шүүх хурлын үеэр тогтоожээ.

14 сая 980 мянган ам.долларын дээрх гүйлгээ нь одоогийн ханшаар 50 тэрбум 932 сая төгрөг болж буй.


-Dash Uranbileg гэж хэн бэ, тэд ямар холбоотой вэ-

Хамгийн эхний $2 сая шилжин орсон Уранбилэг нь Сү.Батболдын хамаатан н.Дашийн хүү юм. Түүний төлөөний хүн гэгдэх Чон Чу Юн бол Сү.Батболдын хөрөнгийг өмнөөс нь эзэмшиж зохицуулдаг бөгөөд Сү.Батболдын тохироогоор Samsung C&T-ийн Монгол дахь салбарын захирлаар ажилладаг байв. Дээрээс нь Чон Чу Юний эхнэр Ким Хак Сон болон өөрийн хүүгийн дансаар $1.4 сая, $40 мянгыг тус тус оруулан авсан.

Дээрхээс Сү.Батболд өөрийн хамаарал бүхий 4 хүн, өөрийн оффшор хоёр компаниараа дамжуулан Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакаас 14.9 сая ам.долларыг салгаж авсан байгаа юм.


-Эл мөнгөөр тэд Монголд уул уурхай хийх гэж байв-

Эл мөнгөөр Нажиб Сү.Батболдтой хамтарч уул уурхай хийх гэж байв. Тухайлбал Баянхонгор аймгийн Шинэжинст суманд "Гобикоул энд энержи" ХХК-ийг байгуулсан иалаар дээрх дурдсан. Ингэхдээ тус компани 12 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа үзүүлэлтээрээ Монгол улсад авсан газраараа долдугаарт эрэмбэлэгдэж байна.

Дээрх мөнгийг Сү.Батболд Нажибаас авсны дараа эл уурхайн компанийн үйл ажиллагаагаа зогссон байна. Удаа ч үгүй “Гобикоул энд энержи” ХХК-д 2010 оноос хойш 31 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, эхний ээлжийн техник, тоног төхөөрөмжөөр хангаж байгаад "Сакер ресурс" болж нэрээ сольсон гэдгийг жх сурвалж хэлж буй. Уг компани өдгөө Баянхонгор Говь-Алтай аймгийн БНХАУ-тай хиллэдэг, ил задгай хагас зөөлөн коксжих нүүрсний хоёр уурхайг 100 хувийг эзэмшдэг компани юм. Тус компанийн Монгол дахь захирал нь УИХ-ын гишүүн Т.Доржхандын ах Т.Лувсандорж юм гэдгийг ч мбн онцлоод байна.

Дээрхээс харахад, Малайзын Ерөнхий сайд асан Нажиб нь өөрийн үүсгэн байгуулсан сангаар дамжуулан компани байгуулж, түүнээсээ Монголд уул уурхайн бизнес эрхлэх зорилготой өөр нэг компанийг Сү.Батболдын тусламжтайгаар оруулж чадсан. Эхний ээлжид тоног төхөөрөмж юмаа авсан ч дараагийн хөрөнгө оруулалт хийх шаардлага тулгарсан тул улсынхаа баялгийн сангаас 14.9 сая ам.долларыг Сү.Батболдын хамаарал бүхий дөрвөн этгээд, оффшор бүхий хоёр компани руу шилжүүлсэн нь дээрх мэдээллээс харагдаж буй. Гэвч уг мөнгө шилжин орсны дараагаас "Gobi Coal Energy" компанийн үйл ажиллагаа зогссон. Нэрээ сольж өмчлөгчид нь өөрчлөгдсөн. Үүнээс харахад Сү.Батболд Малайзын Ерөнхий сайд асан Нажибыг тухайн үед залилж, нэг үгээр мурьсан байгаа нь дээрх үйл явдлын логикоор харагдаж байна.

Бэлтгэсэн сэтгүүлч:

Э.Үүрийнцолмон

Б.Буяндорж

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-19 08:38

Үхэж д�##�д орцгоо

Зочин
Зочин
2024-03-19 10:18

Та нар тогтоогоогүй бол мөнгө хааш гарсныг тогтоосон хүнийхээ нэрийг дурдах хэрэгтэй. Шууд хүний оюуны өмч хулгайлах юм ?

Зочин
Зочин
2024-03-19 10:19

Иш татах гэж мэдэх үү. Иш татв�##� доор нь заав�##� эх сурв�##�жаа бичнэ.

Зочин
Зочин
2024-03-19 10:21

Сү.Батболд тэгээд яагаад огцрохгүй байна ?

Зочин
Зочин
2024-03-19 11:18
Reply to  Зочин

М�##�ай нар мөнгөө нэхэж ирэх байх даа яаанаа

Зочин
Зочин
2024-03-19 11:19

Энэ л�##�рын өлөн шун�##�тай хулгайчийн тухай 25 тв-ээс өөр тв-үүд юуч ярихгүй байна лээ! Нөгөө сүржин монгол коммент ч энэ тухай ганц үг ган хийхгүй л байн�##�ээ!

Зочин
Зочин
2024-03-19 11:25

ЭНЭ ГӨЛГӨР ХУЛГАЙЧ ТЭГЭЭД НЭР ДЭВШИХ ЮМ УУ? БАТБОЛД ХААНА ҮЗНЭ БИ ТЭНД ҮЗЭХЭЭС УУГ НЬ ЭНЭ ЖИЛ ӨНЖИЕ ГЭЖ БОДОЖ БАЙСАН БАС Л БОЛОХОО БАЙЛАА ЯАСАН ЛАЙТАЙ ЮМ БЭ ? БЫСДА ГЭЖ

Зочин
Зочин
2024-03-19 17:29
Reply to  Зочин

Харин тиймээ чи сонгуульд өрсөлдөж наад п�####�гаа �######�уулах хэрэгтэй! Тэгэхгүй бол одоо бүүр өөр улсаас шаагаад булай бузар явд�##� нь дэлгэгдээд монголыг минь дэлхийн шившиг болгох нь нээ! За сонгуулийн амжилт!

Зочин
Зочин
2024-03-19 11:53

Нөгөө м�##�айзад амиа �##�дсан охинтой холбоотой гээд бсан үнэн бж магадгүйн бншү

Zochin
Zochin
2024-03-19 12:28

Jinhene liuwarchid

Бид ойлгодог болсон
Бид ойлгодог болсон
2024-03-19 13:03

Манай 76 дотороо ул�####�а битгий хэл дэлхийдээ үнэлэгдэж танигдсан дипломат өндөр чадвартай улсаа өөд нь татаж явдаг холч хараатай нь хэдхэн байдгийн нэг нь шүүдээ.
Яаж л харлуулж л байв�##� санаа нь амардаг хэсэг бнаа. Улсаа доош нь хийхэд хэзээд бэлэн ганзаг наймаачин шиг бодолтой нэг хүн байдагдаа. Ёок ч болж үзсэн нэмэргүй

Зочин
Зочин
2024-03-19 19:30

Ха ха онигоо юмуу

Иргэн
Иргэн
2024-03-19 14:02

Ямар ч утгагүй юм, манай улсаас мөнгө гараагүй юм биш үү

Сү хулгайч
Сү хулгайч
2024-03-19 14:15

монгол эмэгтэйг замаасаа �######�уулахын тулд Нажибтай тохирон амийг нь хороосон байж болзошгүй одоо Олон улсын багтай хамтарч сайтар ш�##�ган ялыг нь үүрүүлэх хэрэгтэй.

Эмчиргэниргэн
Эмчиргэниргэн
2024-03-19 14:18

Энэ хүнээс югаслов гадаадууд барьж өгсөн.чингис зочид буудлаа буцааж авмаар бна.бууд�##�ын хажууд хайран газруудын чойжилсүрэнгийн ширэнгэн цементээр дүүрсэн нэг загварын орох гарах тайлбар бхгүй газарт худ�##�дсан мөнгөө сү батболдоос авмаар бна.энэ гэр бүл цадаж ханах улс орондоо хэрэгтэй бүтээн байгуул�##�т бна уу?энэ хүн хууль үйлчилэхгүй олон жил ярьлаа.чадаж байгаа юманд гэсэн сэтгэлтэй хүн яахаараа сонгууль болгонд ялж гишүүн болж бна.маш их санхүүжилт хийдэг бх да.мөнгөтэй хүн бүгдийг ялна ла.харамсмаар юм нь өмч хувьчл�##� нэрээр сайхан ганц чимхдэг бсан чингис бууд�##� минь хайран бна да

Зочин
Зочин
2024-03-19 14:31

bosoo hulgaich umaa

Зочин
Зочин
2024-03-19 14:57

Суу нохой бас л Монголын газар нутгаас зарж л дээ, өөр энэнд юу байхав мэдээж. Доржхандын ах бас нүүрсчин юм байна. Сэтгүүлчид нь иймэрхүү хэмжээнд эрээд олоод байхад нөгөө хууль шүүх нь сонсоонгүй мэт таг чиг. Их мөнгөний мөрөөр хянлт ш�##�г�##�т ядахдаа явуулдгүй юмуу энч одоо. Эзэнгүй улс шиг л байх юм

Зочин
Зочин
2024-03-19 16:21

Энэ монгол улсаас баян хүнийг монгол улс дийлэхгүй яасан олон жил зөөлөн сууд�##�д үг дуугүй з�##�ардаг хулгай шун�##�ын тип вэ

Зочин
Зочин
2024-03-19 16:48

Сү туучийёмөлжүүртэй шүү

Зочи АРХАНГАЙНХАН
Зочи АРХАНГАЙНХАН
2024-03-19 21:10

Хөөрхий Шаарийбуу гэгч эр буруу хүн - буруу УЛС \ Н . Разак , М�##�айз \ - тай зарг�##�даж , хамаг амь - амьдр�##�аа үрж дээ - Сү туучийтай , МАН ахтайгаа л зарг�##�дах байж ...

Зочин
Зочин
2024-03-19 21:36

Энэ хүн тэгээд л би цэвэр штээ гээд гишүүн бгаад байх юм.

Зочин
Зочин
2024-03-20 03:02

Аймаар шун�##�тан гаж аав хүү 2.бна

Зочин
Зочин
2024-03-20 07:21

МАЛАЙЗ РУУ СҮ.БАТБОЛДЫГ ХҮҮТЭЙ НЬ ХАМТ ЯВУУЛЧИЙ ТА НАР ТОСЧ АВААД ЯЛ ТУЛГААРАЙ ЭНЭ БАТБОЛД ХЯЗГААРГҮЙ ШУНАЛТАЙН ДЭЭР БАС ИХ ХУРАЛД ХУВАЛЗ МЭТ ШИГДЭЭД БАЙГАА ХҮН ОДОО ХҮН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНЭЭС ЗАЛИЛАГЧ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ЯЛТАН ГЭДЭГ ГУНШИНГААР СОЛИГДОНО.АЛТАНТУЯАГ ХАМТРААД НУХСАН Ч ЮМ БИЛ ҮҮ? ХЭН МЭДЛЭЭ

зочин
зочин
2024-03-20 08:01

7 буудлын Долгор эмээгийн хөрөнгө дээр Сү гийн хөрөнгийг нэмээд 2 т хуваагаад монголын нэг хүнд оногдох хэмжээг гаргадаг. Энэ үзүүлэлт эмэгдэж байна гэж ЗГ попордог. Үнэндээ монголын нийт баялагийн 99 хувийг 10 гэр бүл эзэмшдэг. Тэд дэлхийн хэмжээний тэрбумтангууд Шун�##� шун�##� шун�##�

СБД иргэн
СБД иргэн
2024-03-20 14:40

Э.Үүрийнцолмон Б.Буяндорж нараа, Нэгэнт бат�##�гаатай баримт гэж үзэж байгаа бол та бүхэн прокурор, АТГ зэрэгт ш�##�гуулах хүсэлтээ гаргахгүй юм уу. Энэ нийтлэлийг цөөн тооны хүмүүс уншихаас өөр дүн гарахгүй дээ.

СБД иргэн
СБД иргэн
2024-03-20 14:51

Нийтлэлийнхээ уг сурв�##�жийг бат�##�гаажуулаад ОУ-ын олимпын хороонд манай улсын нэрээр гишүүнээр ажиллаж байгаа С.Батшугарын асуудлыг эрхэм сэтгүүлчид хөндөх хэрэгтэй. Үндэсний ОХ ны дарга байсан Загдсүрэнг хэрэгт холбогдуулаад,ямар нэг з�##�иар насаараа сонгогддог энэ хүндтэй �##�быг манай улсын олимпизмын хөгжилд ямарч ажил хийгээгүй энэ з�##�уу авсан гэж үзэж болохоор байгаа.

zochin
zochin
2024-03-27 12:27

Yamar aimshitai bis#a yum be yagaad iimerhu nohduudiig shiitgej chadahgui harin bur shuteed baigaad baidag yum be

Холбоотой мэдээ

Back to top button