ПрогнозСонгууль-2024УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АН-аас Ж.Баясгалан, МАН-аас Б.Болороо жагсаалтад бичигдэх үү

Парламентын 48 гишүүнийг намын жагсаалтаас сонгоно. МАН-ын удирдлагууд жагсаалтын эхний тавд “эмч, багш, малчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн төлөөллийг оролцуулна” гэдгээ мэдэгдсэн. АН-ынх ч бас ийм чигтэй.

Тухайлбал, МАН-аас УИХ-ын гишүүн асан М.Билэгт судалгаагаар рейтинг өндөртэй гарч, Х.Эрдэнэбулган, Д.Гомбо-Очир гэсэн малчдын нэрс яригдаж байгаа бол АН уяачдаас сонголт хийх магадлалтай тухай бид өмнө нь хүргэсэн. /линк/

Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлд намууд хэн, хэнийг багтаах вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

МАН-ын тухайд, иргэн Б.Болороотой хэд хэдэн удаа уулзалт хийсэн ч, саналыг хүлээж аваагүй гэдэг мэдээлэл бий. 2023.09.04-нд тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлж байсан /линк/ удаатай. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Ч.Ундрахбаярыг ХБИ-ний төлөөлөл болгож, МАН-ын жагсаалтын эхэнд бичихээр яригдаж буй тухай мэдээлэл ч цацагдсан.

Харин АН-ын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болгон жүжигчин, продюсер Ж.Баясгалангийн нэрийг жагсаалтад бичнэ гэх мэдээлэл хөвөрч буй. Гэхдээ жагсаалтын эхний 10 дугаарт багтаах эсэх нь тодорхойгүй байгаа аж. Түүний хувьд, /2023.09.07/-ноос АН-ын даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа. 2020 оны сонгуульд АН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байсан. Энэ удаад дахин эл тойрогт нэр дэвшинэ гэх шуум ч гарсан юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хөөрхий дээ
Хөөрхий дээ

Билэгт авгайг л хэлэнд байна Болороогоо бол дэмжинээ

Зочин
Зочин

Turiin alban haagchiig taiwan orhi ugaasaa dewshih sonirholtoi baisan bol 01.01 ajlaa ugsun baih estoi

Зочин
Зочин

Ёстой нөгөө хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхсөн сүржин сонгууль болох юм биз дээ

Зочин
Зочин

Нэр дэвших хэрэггүй шүү Болроо. Улс төрөөс хол байсан нь дээр шүү.

Зочин
Зочин

Болороо тун чамбай, боловсролтой бүсгүй болохоор саяхны нэгэн ярилцлагадаа сонгуульд нэр дэвшихгүй гсн бна лээ. Хүмүүс шиг гишүүн л болоод иргэдийн төлөө ажиллана гэж амлахгүй.

Хөөрхий дээ
Хөөрхий дээ

Хүн амьтны доог болсон энэ орон гаран орк авгайгаар яанаа

Холбоотой мэдээ

Back to top button