Гадаад мэдээДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Судалгаа: Жин бууруулдаг Ozempic эм зүрхний шигдээсний эрсдэлийг 20 хувиар бууруулна

Жин бууруулахад тусалдаг Ozempic, Wegovy гэх эмүүд зүрх судасны тогтолцооны эрүүл мэндэд тустай нөлөө үзүүлж магадгүй гэдгийг эрдэмтэд илрүүлжээ.

Их Британийн Лондоны их сургуулийн коллежийн судлаачид удирдан явуулсан тус судалгааг Европын таргалалтын конгресст (ECO) танилцуулсан юм.

Тус судалгаанд 41 орны биеийн жингийн индекс нь 27-гоос дээш, 45 ба түүнээс дээш насны 17,604 хүн оролцсон байна.

Судалгааны үр дүнд Ozempic, Wegovy эмийн гол найрлага болох семаглютид нэртэй эмийн бодис нь зүрхний шигдээс, цус харвалт эсвэл зүрх судасны өвчлөлийн улмаас нас барах эрсдэлийг 20 хувиар бууруулжээ.

Үүнээс гадна семаглютид нь судалгаанд оролцсон хүмүүсийн анхны жин, алдсан жингийн хэмжээнээс үл хамааран зүрх судасны эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлсэн байна.

Семаглютид нь глюкагон төст пептид-1 (GLP-1) нэртэй рецепторыг идэвхжүүлдэг үйлдэлтэй. Тус рецепторыг идэвхжүүлснээр цусан дахь сахрын хэмжээ буурч, илүү хурдан цадсан мэдрэмж төрүүлдэг байна. Ингэснээр жин бууруулах нөлөө үзүүлдэг аж.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button