Нийгэм мэдээ

Гэр шатаж, нэг хүн нас баржээ

Ховд аймгийн Ховд сум Баруун салаа багийн "Улаан харганат" гэдэг газарт гэр шатаж байна гэсэн дуудлагыг өнөөдөр \2024.05.15\ 00:15 цагт Ховд аймгийн Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Гал гарсан газар аймгийн төвөөс зүүн хойд зүгт 50 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т байжээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид цаг алдалгүй очиход, Т-гийн таван ханатай гэр шатаж байжээ. Уг түймэрт А өртөж нас барсан тул цогцсыг Ховд аймаг дахь цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button