СПОРТ

“Архангай Алтан Дорнодын дайчид” багийнхан дөрөв дараалан хожлоо

Сагсан бөмбөгийн 21 аймгийн үндэсний лигийн тэмцээн ширүүн өрсөлдөөнөөр дүүрэн үргэлжилж байна.  

Т.Ариунболд эзэнтэй “Архангай Алтан Дорнодын Дайчид” баг улирлын дөрөв дэх тоглолтоо Буян-Өлзий эзэнтэй “Өвөрхангай Тэнүүн-Өлзий”-чүүдийн эсрэг хийлээ. Тоглолтын эхний үед Архангайн баг өрсөлдөгчөөсөө 14 оноо илүү авсан. Гэвч хоёрдугаар үед “Өвөрхангай Тэнүүн-Өлзий” багийнхан оноогоо нөхсөөр ганцхан онооны зөрүүтэй болсон юм.

 Улмаар гуравдугаар үед “Дайчид” дахин оноог холдуулсан ч энэ зөрүүг “Өвөрхангай Тэнүүн-Өлзий” баг дөрөвдүгээр үед мөн ойртуулж, ганцхан онооны зөрүүтэй болгов.

Эцсийн мөчид “Дайчид” өрсөлдөгчөө 109:101-ээр хожлоо. Эл тоглолтод О.Энхбаатар 25 оноо авчээ. Ингэснээр тэд улирлын дөрөв дэх хожлоо байгуулав.

“Баянхонгор Мазаалай” багийн энэ улирлын анхны хожил

“Баянхонгор Мазаалай” баг хоёр дахь тоглолтоо лигийн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй “Улаанбаатар”-ын сагсан бөмбөгчдийн эсрэг хийлээ.  Эхний  тоглолтдоо хожигдоод байсан хоёр багийн тоглолт тун сонирхолтой өрнөн,  эцсийн мөчид 104:98-өөр “Баянхонгор Мазаалай”-чууд хожсон. Ингэснээр тэд энэ улирлын эхний хожлоо байгуулав.

“Баянхонгор Мазаалай” багийн бүрэлдэхүүнд легионер тоглогч Маркус Хэммондс, үндэсний лигийн дэд хэсгийн аварга, улирлын “Үнэ цэнэтэй тоглогч” Н.Ганбаатар нар нэгдсэн нь тэдний хүчийг улам зузаатгав. Тус тоглолтод Н.Ганбаатар 22 оноогоор багаа тэргүүлсэн бол Маркус Хэммондс 20 оноо, самбараас 12 удаа бөмбөг авч, оновчтой дамжуулалт 11-ийг гүйцэтгэн, энэ улирлын анхны трипл дабл үзүүлэлэлтээ гүйцэтгэжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

5
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
1 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
StevSlarie
StevSlarie

Viagra Effetti Sulla Salute Viagra Requiere Receta [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Almond Buy Sperm Count Online Le Cialis Moin C

LesOrdiff
LesOrdiff

Lasix http://cheapcialisir.com – Buy Cialis Zithromax Kidney cialis 5mg best price Priligy Zusammen Mit Viagra

MatFuse
MatFuse

El Cialis Sin Receta http://ggenericcialisle.com – canadian pharmacy cialis Viagra Effet Secondaire Buy Cialis Online Accutane Forum

LesOrdiff
LesOrdiff

Viagra 71 Ans http://abcialisnews.com – Cialis Best Sites For Low Price Cialis canadian cialis Viagra Bestellen In Deutschland

LesOrdiff
LesOrdiff

Purchase Doxycycline Online http://abuycialisb.com – Buy Cialis Ear Infection Amoxicillin buy cialis Cheap Bentyl With Overnight Delivery

Back to top button