Улс төрийн мэдээ

Н.Алтаншагай Сонгинохайрхан дүүргийн МАН-ын дарга боллоо

Нийслэлийн МАН-ын дарга шинээр сонгогдсонтой холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны II хуралдаан Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2024.05.18/ боллоо.

Хуралд дүүргийн 43 намын хорооны 159 гишүүдээс 90 хувийн ирцтэй оролцож, Cонгинохайрхан дүүргийн МАН-ын хороог өнгөрсөн зургаан жилийн хугацаанд удирдсан Х.Нямбаатар хурлыг нээж, үг хэллээ.

Тэрбээр дүүргийн намын хороог 2018 оноос эхлэн удирдаж, шат шатны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулан амжилттай ажилласан билээ. Өнөөдөр хуралдсан СХД-ийн МАН-ын хорооны хуралдаанаар НИТХ-ын төлөөлөгч, СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагайг нэр дэвшүүлж 100 хувийн саналаар баталлаа.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Коммунист улсад л 100%-р сонгодог байх????????

Зочин
Зочин

НЯМБаа даа эрч хүч амжилт шүү

Холбоотой мэдээ

Back to top button