СПОРТ

ДАШТ: МУГТ Ё.Басхүү тэргүүтэй зургаан жүдоч өнөөдөр барилдана

АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-нд эхэлсэн. Тэмцээн 24-ний өдөр хүртэл тав хоног үргэлжилнэ.

Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 104 орны нийт 633 тамирчин өрсөлдөж байна. Харин манай улсаас 18 тамирчин эх орноо өрсөлдөж байгаа юм. Тэгвэл өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 57, 66, 73 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд Монголын зургаан бөх хүч үзнэ. Тодруулбал, 57 кг-ын жинд Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д БЭрдэнэбаяр, Л.Анхзаяа нар барилдах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button