“World masters”-т зодоглох Монголын шигшээ багийнхан БНХАУ-ыг зорилоо

Нэр хүнд, чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэтэй томоохон тэмцээнүүдийн нэг нь “World masters”. Өнөө жил БНХАУ-ын Чиндао хотод ирэх сарын 12-14-нд болох тэмцээнд дэлхийд чансаагаараа жин тус бүрийн эхний 32-т эрэмбэлэгдэж буй шилдгүүд зодоглоно. 66 орны 453 бөх барилдах “World masters”-т манай улсаас 21 жүдоч хүч сорино.
Тус тэмцээнд оролцох Монголын шигшээ багийнхан БНХАУ-ыг зорилоо. Тэдний бүрэлдэхүүнд Монголын иргэн болсон, ДАШТ-ий алт, хүрэл медальт Моллаей Саеид багтсан юм. 81 кг-д барилддаг тэрбээр манай улсын нэрийн өмнөөс анхны тэмцээндээ оролцох гэж байгаа нь энэ.
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэйчүүдийн 60 кг :
-ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин.
-ДАШТ-ий алт, хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Болдбаатар
-“Эрч” спорт хороо, “Женко” клубийн тамирчин, Екатринбургийн гран пригийн аварга, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Л.Өнөболд.
66 кг:
-“Сүлд” спорт хорооны бөх, 2017 онд “World masters” тэмцээнд түрүүлсэн Г.Хэрлэн.
– “Хилчин” спорт хорооны бөх, Азийн АШТ-ий хүрэл медальт, энэ жил ДАШТ-д V байрт шалгарсан Ё.Басхүү.
73 кг :
-ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр.
-“Сүлд” спорт хорооны бөх, Азийн аварга, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар.
81 кг:
-Токиогийн “Их дуулга”-д түрүүлсэн Монголын анхны эрэгтэй жүдоч, Азийн аварга, “Сүлд” спорт хорооны бөх О.Ууганбаатар.
-Азийн аварга, олон улсын хэмжээний мастер Н.Дагвасүрэн.
-ДАШТ-ий алт, хүрэл медальт Моллаей Саеид.
90 кг:
Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт, “Алдар” спорт хорооны тамирчин Г.Алтанбагана.
-100 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, Риогийн олимпод V байрт шалгарсан, “Сүлд” спорт хорооны бөх Л.Отгонбаатар.
+100 кг:
-Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр.
-ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр.
Эмэгтэйчүүдийн 48 кг :
-ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг.
-“Алдар” спорт хорооны бөх, Азийн наадамд түрүүлсэн Монголын анхны самбоч Г.Наранцэцэг.
52 кг:
– “Хилчин” спорт хорооны бөх, Х.Эрдэнэт-Од гавьяатын шавь Б.Хорлоодой.
-Азийн АШТ-ий мөнгөн медальт, залуучуудын олимпын дэд аварга Л.Сосорбарам.
57 кг:
-Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт Д.Сумъяа.
63 кг:
-Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, улсын дөрвөн удаагийн аварга Б.Ганхайч.
-ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг.
“World masters” тэмцээнд Монголын жүдочдын гаргасан амжилт:
2010 он:
С.Мияарагчаа алтан медаль, 66 кг-д.
2011 он:
Х. Цагаанбаатар, -66 кг-д түрүүлсэн
М. Бундмаа -52 кг-д, Б. Тэмүүлэн -100 кг-д хүрэл медаль
2012 он:
С. Мияарагчаа 66 кг-д түрүүлсэн
Х. Цагаанбаатар -66 кг-д мөнгөн медаль
2013 он:
Д. Сумъяа -57 кг-д, С. Ням-Очир -73 кг-д түрүүлсэн
А. Цолмон -52 кг-д, Г. Болдбаатар -60 кг-д үзүүрлэсэн
Х. Цагаанбаатар -73 кг-д хүрэл медаль
2014 онд тус тэмцээнийг зохион байгуулаагүй.
2015 он:
М. Уранцэцэг -48 кг-д, Д. Сумъяа -57 кг-д түрүүлсэн
Г. Болдбаатар -60 кг-д, Д.Төмөрхүлэг -66 кг-д хүрэл медаль
2016 он:
Д. Сумъяа -57 кг-д алтан медаль
Д. Төмөрхүлэг -66 кг-д, Г. Одбаяр -73 кг-д мөнгөн медаль
Д.Амартүвшин 60 кг-д хүрэл медаль
2017 он:
Д. Сумъяа -57 кг-д, Г. Хэрлэн -66 кг-д түрүүлсэн
М. Уранцэцэг 48 кг-д, Д. Амартүвшин 60 кг-д хүрэл медаль
2018 он:
Л. Отгонбаатар -100 кг-д мөнгөн медаль
Д. Амартүвшин -60 кг-д, Д. Алтансүх 66 кг-д хүрэл медаль.
Tumur chufur yagaad barildahgui baina mundag tamir chin shuudee
Үзэх юмтай сайхан байхнээ. Амжилт дүүрэн байх болтугай.