Амь үрэгдсэн Кени уулчны цогцсыг Эверест дээр үлдээх болжээ

Өнгөрсөн долоо хоногт Эверестийн оргилыг зорьсон Кени улсын уулчин харамсалтайгаар амьсгал хураасан юм.
Тэгвэл талийгаачийн гэр бүл түүний цогсыг Эверест дээр үлдээх шийдвэр гаргасан талаар эх сурвалжууд мэдээлжээ. Жошуа Черуёт Кируи нэмэлт хүчилтөрөгчгүйгээр Эверестийн оргилыг зорьсон байна.
40 настай тэрээр Шерпа хөтчийнхөө хамт 8,849 метрт байрлах 48 метр гүн ан цав руу унаж амь үрэгджээ. Кируи Эверестийн оргил руу нэмэлт хүчилтөрөгчгүй гарсан анхны Африк хүн болох зорилготой байсан юм.
Түүний гэр бүл цогцсыг нь буулгах ажил аврах багийн хувьд хэтэрхий эрсдэлтэй байх хэмээн Эверест дээр үлдээх шийдвэр гаргасан байна.
Гэвч Непалын аялал жуулчлалын албаны хүмүүс цогцос уул дээр үлдээх нь хууль зөрчсөн явдал гэж мэдэгджээ.
Кируигийн цогцсыг буулгахад ойролцоогоор найман хүн оролцож, 190 мянган ам.доллар шаардагдана. Непал улсын албан тушаалтан түүний авиралтыг хариуцсан компани ирэх авиралтын улиралд цогцсыг нь буулгана гэх амлалт бичиг өгөх шаардлагатай гэсэн байна.
Тэр албан тушаалтан “Энэ удаад хаврын авиралтын улирал аль хэдийн дуусаж байгаа тул логистикийн хувьд цогцсыг буулгах боломжгүй” хэмээжээ.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Харамс�##�тай хэрэг юм даа.ядаж цогцосыг нь ч авах боломжгүй.ер нь тэгээд ямар хэрэгтэй гэж тийшээ зүтгэж амь насаа �##�даж үлдсэндээ ч гай болж байдаг юм бол.оргил дээр гарлаа гээд улс оронд хэрэг бнуу.яааав өөрсөддөө ашигтай л бх ганц нэг ивээн тэтгэгч байгууллага мөнгө төгрөг өгдөг биз.ер нь амиа бодсон л ажил юм даа.