УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Цагдаагийн байгууллагад шалгагдаж буй хоёр сайд

Соёлын сайд Ч.Номин, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Тодруулбал,

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ажлаа тайлагнах үүрэгтэй улс төрийн албан тушаалтан буюу Соёлын сайд Ч.Номин сонгуулийн санал авах жил сонгогчид руу чиглэсэн тайлан сэтгүүл гаргасан. Улмаар төсвийн 19 сая төгрөгөөр хэвлэсэн гэх мэдээлэл ч цацагдсан. Энэхүү үйлдэлд хуулийн асуудал үүсэж шалгагдаж буй гэх.

ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарыг оюутнуудад мөнгө тарааж, төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэх иргэний гомдол цагдаагийн байгууллагад ирсэн гэгдэж байна. Улмаар СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах нөхцөл байдал үүссэн ч гэх шуум цацагдав.

Тэдэнтэй холбоотой гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгагдаж байгаа тухай ЦЕГ-аас 2024.05.29-нд хийсэн мэдээлэлдээ дурдсан билээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүрлээ өнжсөн дээр биздээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Сонгуулийг цаашид шудрага явуулахын тулд сонгогдох эрхийг нь хасах нь зүйд нийцнэ

Зочин
Зочин

Яагаад байгаан бэ манай аугаа их комсомолч төрдөө аймаар том албан тушаал хашиж явсан Баярцогт аугаа их тагнуулч Хурц нарыг болохоор алаач аядаач дарамтлагч гэж хасчихаад Номингийн аав нь машинаараа хүн дайрч ална гээд хөөсөн энэ донгио мангар хүүхэн сэтгүүл хэвлүүлж хууль бус сурталчилгаа хийсэн,саарал толгойт луйварчин Хотгор шанагыг зарж тэр мөнгөө баруун солгойгүй цацаад явжаахад дэвшүүлчихээд манай намын лаларуудыг яажаагаан

Зочин
Зочин

ашгүй дээ шуналтай новшнууд

зочин
зочин

Хүрэлбаатарыг МУ-ын ард түмэн дэмжинэ. Учир нь Жонхуутай халзагнах хүн .

Өндөр настан
Өндөр настан

Хүрэлбаатар гэгч энэ зальтныг сайн шалгаад хулгайч нүднийх нь цаана юу нуугдаж байгааг ил тод болгох монгол шүүх байна уу?

Зочин
Зочин

Их идсэний дараа өнж гэж үг байдаг нь өргөн цараатай сануулга байхаа. Олны ам хазгай байгаа шүү, хүрлээ сайдаа.

Холбоотой мэдээ

Back to top button