Монгол тамирчид мутай боксын ДАШТ-д оролцохоор Грекийг зорилоо

Грек улсын Патра хотод болох мутай боксын насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох Монголын баг тамирчид өчигдөр эх орноосоо мордлоо.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Намуунаа, 51 кг-д Ч.Ариун-Энх, 57 кг-д Э.Ариунзаяа, 60 кг-д Б.Санчир нар өрсөлдөх бол эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Амгаланбаяр, 71 кг-д Н.Алтанбаяр тулалдана. Манай тамирчид сүүлийн жилүүдэд энэ спортын хагас болон мэргэжлийн төрлөөр томоохон амжилтыг гаргаж байгаа билээ.
Энэ оны хоёрдугаар сард Тайландын нийслэл Бангкок хотын “Lumpinee” боксын цэнгэлдэх хүрээлэнд болсон ДАШТ-д М.Бямбадорж алтан медаль хүртэж, мутай боксын төлөөр монгол хүүхэд анх удаа дэлхийн аварга болсон юм. Мөн өнгөрөгч гуравдугаар сард Тайландын Пукет хотноо тулааны спортын VI их наадмын мутай боксын 57 кг-ын жинд Ц.Амарсанаа алтан медаль хүртэж, хагас мэргэжлийн төрөлд дэлхийн аварга болсон билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.