Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп эрүүгийн хэрэгт буруутай нь тогтоогдсон АНУ-ын анхны экс ерөнхийлөгч боллоо

Дональд Трамптай холбоо бүхий ам таглах мөнгөний тухай шүүх хурал пүрэв гарагт /2024.05.30/ дууссан юм.

Шүүгчдийн бүрэлдэхүүн түүнийг 34 зүйл анги зөрчсөн гэм буруутай гэж үзсэн байна. Түүнийг яллах хурал долоодугаар сарын 11-нд явагдана. Ингэснээр Трамп шүүхийн өмнө эрүүгийн гэмт хэрэгт буруутай нь тогтоогдсон АНУ-ын анхны экс ерөнхийлөгч болов.

Трамп хурлын дараа “Энэ бол хуурамч, ичгүүртэй шүүх хурал боллоо. Жинхэнэ шийдвэрийг арваннэгдүгээр сарын таванд ард түмэн гаргана. Тэд энэ шүүх хурлаар юу болсныг мэдэж байгаа, хүн болгон мэдэж байгаа” гэжээ.

Тэрбээр шоронгийн ял сонсох магадлалтай ч шүүгч түүнд заавал ийм ял оноох шаардлагагүй юм. Шүүгч Хуан Меркан Трампт тэнсэн харгалзах эсвэл зүйл хэрэг бүрт дөрвөн жилийн хорих ял оноож болно.

Гэхдээ Нью-Йорк мужийн хуулийн дагуу хөнгөн эрүүгийн гэмт хэрэгт оноох шоронд хорих ялын хугацааг 20 жилээр хязгаарладаг байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Дэл
Дэл

Манайтай адил юм байна

Зочин
Зочин

Элбэгтарвагыг авчирч цааз�##�

Холбоотой мэдээ

Back to top button