Нийгэм мэдээ
Говь-Алтай аймгийн сурагчид өнгөрсөн жилийнхээ алдаанаас суралцан 100 заг үрслүүлжээ

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын эко клубын сурагчид элсэн нүүдлээс хамгаалж, заг үрслүүлж эхэлжээ.
Тэд өнгөрсөн жил 500 үр үржүүлсэн ч ургуулж чадаагүй байна. Тэгвэл энэ жил дахин оролдож, сумандаа 100 орчим загийг амжилттай үрслүүлжэ.
Говийн нутгаар их хэмжээний элсэн шуурга шуурдаг бөгөөд тус сумын сурагчид энэхүү хүчтэй салхинаас хамгаалж, заг ургуулахаар зорьжээ. Эхний удаа заг ургуулахдаа туршлага дутаж, амжилт олоогүй бол энэ жил тэд илүү өндөр, нарийн технологид суурилан говийн нутагт 100 заг үрслүүлсэн байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
САЙН БАЙНА БАЯР ХҮРГЭЁ АМЖИЛТ ХҮСЬЁ
Энэ чинв Шинжлэх ухааны үндэс юм даа…