Нийгэм мэдээ

Аяллын визтэй гадаад иргэдээр Багануурт барилга бариулж байгааг илрүүллээ

Гадаадын иргэн, харьяатын газраас Багануур дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад төлөвлөгөөт бус шалгалтыг явуулжээ.

Ингэхэд тус дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, гадаадын хөрөнгө оруулалттай “Месес” ХХК нь жуулчин ангиллын визээр орж ирсэн олон тооны гадаадын иргэдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлүүлж байсныг илрүүллээ.

Тодруулбал, ажлын байрны төлбөрөөс зайлсхийж, аялал, жуулчлалын зориулалттай визтэй гадаадын иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж байсан нь тогтоогдоод байна.

Гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тохиолдолд эрх бүхий байгууллагаас хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний ажлын байрны төлбөр сар бүр төлөх хуулийн зохицуулалттай. Гэвч  энэхүү төлбөрөөс зайлсхийж,  аяллын визээр орж ирсэн гадаадын иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж байгаа нь Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

ГИХГ-аас гадаадын иргэдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, хууль бусаар ажиллуулахгүй байхыг зөвлөж, анхааруулга мэдээллийг удаа дараа хүргэж байгаа хэдий ч дээрх төрлийн зөрчил гарсаар байгаа тул хяналт шалгалтын ажиллагааг улам чангатгаж, хууль тогтоомж зөрчиж, хууль бус үйлдэл гаргасан гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэхийг анхаарууллаа.

Б.ХАШ-ИЛД

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манайхан ажил хийх гэж халтуурдана,цалин авбал маргаашаас нь эхлээд шарталттай,эсвэл ажил таслаад алга болно. Барилгын материалаа худгайлаад зарчихна.

Бодит байдал
Бодит байдал

Та нар Монгол хүний гар дээр цалин тавих болохоороо хулхидсаар хашраасны үр дүн биз дээ.Тэгээд болоогүй залхуу хойргоор нь дуудна,гадны ажилчдад 2сая,монгол хүнд болохоор 1сая энэ тэгээд ариун явдал уу?

Холбоотой мэдээ

Back to top button