Нийгэм мэдээ
"Интермед" эмнэлэг нярайн эгмийг хугалж, хохирогчид цагдаад гомдол гаргажээ

"Интермед" эмнэлэгт 8 сая төгрөг төлж хүүхдээ төрүүлсэн ч хүүхдийнх нь эгмийг хугалж, бэртээсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ.
Өчигдөр /2024.06.04/ нэгэн иргэн цахим хуудаснаа Интермед эмнэлэгт эхнэр маань төрж амаржсан ч эмч нарын буруутай үйлдлээс болж, нярайн эгмийг болгоомжгүйгээр хугалж, хариуцлага хүлээсэнгүй гэх мэдээллийг нийтэлсэн юм. Энэхүү хэргийн талаар тодруулж асуухад, "Бид цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Одоогоор "Интермед" эмнэлгээс ямар нэгэн хариу арга хэмжээ аваагүй байна" гэлээ.
Мөн хэргийн тухай "Интермед" эмнэлгээс тодруулахад, "Бид мэдэхгүй байна. Мэдээлэл өгөх хүн байхгүй" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ интермед эмнэлгийг татан буулгаачээ. Эмчилгээ хийх зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй. Угаасаа үйлчилгээ их муутай. Төлбөр их өндөртэй маш муу эмнэлэг юм билээ.
НЯЛХ ҮРСИЙГ АЛНА ГЭМТЭЭНЭ ЭНЭ МАШ ХАРИУЦЛАЛГАГҮЙ ҮЙЛДЭЛ ШҮҮ ИНТЕРМЕД ЭМНЭЛГИЙГ ШАЛГААЧЭЭ АЛЦАГНАСАН МӨНГӨНД БЯЛУУРСАН ЗАВААРСАН АЛНУУДАА БОЛИОЧЭЭ
3 сая байсан 8 сая болчихож төрөх тасаг нь муу юм бн лээ эх нялхасаас эмч дууддаг бүр болохгүй бол шилжүүлдэг