ДЭЛХИЙ

Зэсийн нөөц нэмэгдэж, үнэ нь буурлаа

Дэлхийн хэмжээнд зэсийн нөөц их хэмжээгээр нэмэгдсэж байна. Үүнээс үүдэн зэсийн үнэ тонн тутамдаа 10 мянган ам.доллароос буурч байгаа үзүүлэлт гарав. Зэсийн үнэ өнгөрсөн сард тонн нь 11 мянга 100 ам.доллар хүрч, шинэ дээд түвшинд хүрээд байсан юм.

Шанхайн биржид зэсийн нөөц 2020 оноос хойших дээд цэгт хүрээд байна.

Олборлосон зэсийн хэмжээ ихэвчлэн жилийн энэ үед буурдаг ч Азийн агуулахуудад зэсийн нийлүүлэлтийн урсгал тогтмол нэмэгдэж байгааг Лондоны биржийн сүүлийн хэдэн долоо хоногт хийсэн ажиглалтаас харж болно.

Үүнээс гадна энэ оны дөрөвдүгээр сард АНУ-ын нээлттэй ажлын байрны үзүүлэлт сүүлийн гурван жилийн доод түвшинд хүрч, хөдөлмөрийн зах зээлийн өсөлт саарсан үзүүлэлттэй гарлаа. Ингэснээр Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ энэ онд багтаан буулгах зах зээлийн хүлээлт нэмэгдэж, зэсийн үнэ буухад нөлөөлсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button