Гадаад мэдээДЭЛХИЙ

ДЭМБ: H2N5 вирусийн халдвараар нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн

Лхагва гарагт /2024.06.05/ ДЭМБ мэдэгдэл хийхдээ Мексик улсад шувууны ханиадны H2N5 гэх шинэ вирусийн халдвар авсан анхны хүн нас барсан гэжээ.

Мехико мужид оршин суудаг 59 настай эрэгтэй эмнэлэгт хэвтсэнийхээ дараа халуурах, амьсгал давчдах, гүйлгэх, дотор муухайрах, бие тавгүйрэх гэх мэт шинж тэмдэг үзүүлж, дөрөвдүгээр сарын 24-нд нас барсан байна.

Тэр өвчтөн суурь өвчинтэй байсан гэдгийг ДЭМБ дурдаж, одоогийн байдлаар тус шувууны ханиадны олон нийтэд үзүүлэх эрсдэл бага гэдгийг онцолсон юм.

Мексикийн Эрүүл мэндийн яам мэдээлснээр тэрээр бөөрний архаг өвчин, 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй байсан аж.

Мөн тус яам энэхүү тохиолдлоос халдвар хүнээс хүнд халдсан гэдгийг илтгэх баримт олдоогүй, хохирогчийн гэрийн ойролцоох фермүүдэд хяналт тавьж байгаа гэж мэдэгджээ.

Жонс Хопкинсийн их сургуулийн томуугийн мэргэжилтэн Эндрю Пекосз “Ийм суурь өвчинтэй байх нь улирлын томуу тусахад хүртэл хүнд хэлбэрийн томуу тусах эрсдэлд оруулдаг” гэсэн юм.

Түүнийг хаанаас H2N5 вирусийн халдвар авсан нь тодорхойгүй байгаа ч Мексикт шувууны аж ахуй эрхэлдэг газарт тус вирус бүртгэгджээ. Шувууны ханиад нь далайн хав, элбэнх баавгай, үхэр гэх мэт хөхтөн амьтдад халдвартай шувуунаас халддаг байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button