ЭМЯ: "Өргөө" амаржих газраас урьдчилсан байдлаар хүйн халдвар илрээгүй

Өргөө амаржих газарт нярайн хүйн халдвар гарч, улмаар олон нярай эндсэн хэмээх мэдээлэл түгээд буй. Мэдээллийг уг халдвараар хүүхдээ алдсан гэх эцэг, эх анхлан гаргасан бөгөөд холбогдох байгууллагуудаас олон нийтэд урьдчилсан байдлаар мэдээлэл өгөөгүй байгаа юм.
Энэ бол нэг удаа гарч байгаа гомдол санал биш тул эрүүл мэндийн яамнаас нөхцөл байдлын талаарх мэдээллийг тодрууллаа.
Тэрбээр, "Тийм асуудал гарсан байна лээ. Бид өчигдөр яам дээр ярилцаад нийслэлийн засаг даргад бичиг явуулж байгаа нөгөө талаас "Өргөө" амаржих нийслэлийн засаг даргын харьяанд байдаг. Тийм учраас нийслэлийн эрүүл мэндийн газрын хяналтын үндэсний байцаагч, яамны хяналтын улсын байцаагчтай хамтарсан ажлын хэсэг өргөө амаржих дээр ажиллаж байгаа. Ер нь бол халдвар гарсантай холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн баг ажиллаж арга хэмжээ авсан. Урьдчилсан шалгалтаар “Хүйн халдвар” илрээгүй гэсэн шинжилгээний хариу гарсан. Цаашлаад эцсийн шийдвэр гараагүй байна. Мөн өдөрт 3-4 хүүхэд эндэж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл" гэлээ.
Дашрамд, нярай хүүхдийн хүйнээс цус гарах, эргэн тойронд нь улайж хавдах, хүүхдийн хүйнээс нь шар ногоон, эвгүй үнэртэй идээ гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл хүйн халдвар байж болзошгүй аж. Тиймээс нярайн эмчид яаралтай хандах ёстой юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.