Н.Номтойбаярын асуудлаар СЕХ маргааш хуралдахаар товложээ

Сонгуулийн ерөнхий хороо "Үндэсний эвсэл"-ийг тэргүүлэгч Н.Номтойбаярын асуудлаар маргааш хуралдахаар товложээ.
Тодруулбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвших эрхтэй гэж шийдвэрлэсэн. Түүнийг нэр дэвшигчээр бүртгээгүй СЕХ-ны үндэслэл нь хууль зөрчсөн гэж үзээд шүүхэд гаргасан нэхэмжлэлийг нь бүхэлд нь хангаж, нэр дэвшигчээр бүртгэх үүргийг СЕХ-д өгсөн билээ.
Шүүхийн албажсан шийдвэр сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдөр /2024.06.10/ СЕХ-нд ирсэн байдаг.
СЕХ давж заалдах шатны шүүхэд хандах уу, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж нэр дэвшигчээр бүртгэх үү гэдэг шийдвэрээ гаргаагүй байгаа юм.
Иймд СЕХ Н.Номтойбаярын асуудлаар шийдвэр гаргах хуралдаанаа маргааш /2024.06.13/ хийхээр товложээ.
Хэрэв СЕХ давж заалдвал Улсын дээд шүүх Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэх, эсэх эцсийн шийдвэрийг гаргах нөхцөл байдал үүсэх юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ танхай нөхөр гишүүн болвол УИХ байнга зодоонтой үзэх юмтай болно доо. Өөр лүүгээ нэг өнгийгээгүй , мөнгө нь хальсан мунхагууд олноор дэвшиж байнаа.
Мөнгө арвинтай хүний арчаагүй новш!!!
Монголын Төр шүүгч нар мөнгө тэй хулгайч нарыг шүтэж гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлж хэзээ ч шудрага ёс тогтоож чадахгүй шүүгч нарын гайгаар Монгол улсын Төрийг гэмт хэрэгтэнгүүлээр самруулж бна
Энэ нөхөр бүтэхгүй ээ. Ордонд өшөө хэдэн хүн чадхийх бол доо
Номтойбаярыг зүхэхдээ биш шүү!!! УИХ-н гишүүнээр сонгогдох хүмүүс цаашдаа ёс зүйтэй, зөвхөн хувь, бүлэглэлийн, уул уурхайн гэх мэтийн ашиг сонирхолын зөрчилгүй хүмүүс л сонгогдож байж энэ улсад шудрага ёс тогтооно шүү!!! Одоо Монголын төрийн цэвэрлэхэд иргэдийн оролцоо маш чухал!!! Ирээдүйгээ бүү худалдаарай Монгол түмэн минь!!! Одоохондоо Монголчууд бид бүгдээрээ улныхан болчихоогүй бн!!!сонголтоо согтуу ухаанаар бүү солиоорой
Уул уурхай мөнгө Монголын төрийг залгахаар айсуй
УИХд тохирохгүй новш зайлаач.
ЗХШ маш шударга шийдвэрлэсэн... Зүгээр логикоор бодоход 22-р зүйлд Албан тушаалтны авлигын хэрэгт холбогдох заалт, харин 23 нь албан тушаалтны ажил мэргэжилдээ хайнга хандсан 2 өөр үйлдлийг зүйлчилжээ. Хэрэв Н.Номтойбаярыг авлигын хэрэгт буруутгагдсан бол юу гж 23-р зүйлээр зүйлчлэх юм бэ?! Эсрэгээр 22-р зүйлийн дэд хэсгийн заалтуудаар зүйлчлэх ёстой шдээ!! Асуудал нь авилгатай холбоогүй учраас л 23-р зүйлд хамааруулж байгаа шдээ!!! Мунхаг нэгэн ч ойлгох...