“J&J” компани бүтээгдэхүүн нь хорт хавдар үүсгэсэн гэх хэргээ $700 саяар тохиролцож хаалгав

АНУ-ын “Johnson & Johnson” компанийн хүүхэд хуурайлах нунтаг гэх мэт бусад тальк дээр суурилсан бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэдэг гэж буруутгагдаж болсон.
Үүний улмаас АНУ-ын 42 муж болон нийслэл Вашингтон тус компанийг шалгаж эхэлсэн юм. Тэгвэл “Johnson & Johnson” компани мөрдөн байцаалтын хаалгахын тулд тэдгээр мужуудтай 700 сая ам.долларын тохиролцоонд хүрсэн байна.
Энэхүү тохиролцоонд “Johnson & Johnson” компани зуу гаруй жилийн турш зарсан талькан бүтээгдэхүүнээ аюулгүй гэж мэдэгдэн хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн талаарх хэрэг багтжээ.
Тус компани тохиролцоонд хүрэхдээ ямар нэгэн үйлдэлд буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй, тальк дээр суурилсан бүтээгдэхүүнүүд нь хорт хавдар үүсгэдэггүй гэсэн байна.
Флорида мужийн Ерөнхий прокурор Эшли Мүүди мэдэгдэл хийхдээ “Энэ бол бүтээгдэхүүний аюугүй байдлыг хангах ажилд гарсан томоохон дэвшил” хэмээжээ.
Мужуудтай тохиролцоо хийсэн ч тус компанийг шүүхэд өгсөн олон мянган иргэний шүүхэд гаргасан гомдол бий.
Гуравдугаар сарын 31-ний байдлаар 61,490 орчим хүн “Johnson & Johnson” компанийг шүүхэд өгсөн байжээ. Тэдний ихэнх нь өндгөвчний хорт хавдартай болсон эмэгтэйчүүд.
Харин цөөн хэд нь асбестийн улмаас үүсдэг мезотелиома нэртэй хорт хавдартай эмэгтэйчүүд байсан юм.
“Johnson & Johnson” 2023 онд тальк дээр суурилсан хүүхдийн нунтгаа борлуулахаа зогсоож, эрдэнэ шишийн цардуулыг гол орц болгон ашиглаж эхэлсэн. Тус компани бүтээгдэхүүнд нь асбестийн агууламж байхгүй гэх байр сууриа хадгалсаар иржээ.
Тус компани тальктай холбоо бүхий хөрөнгийг нь эзэмших охин компани үүсгэж, тэр компаниараа дампуурал зарлах замаар шүүх дээр үүссэн маргааныг дуусгах гэж хоёр ч удаа оролдсон байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
еөө цаана нь өчнөөн хүүхдүүдийн эрүүл мэнд яригдаж байхад
энэ бүтээгдэхүүнээс болж хавдартай болсон, тэгээд ш�##�гтаанаа мэдэхгүй хэдэн сая хүн байгаа бол? тэдний хэд нь монгол аиьдарч байгаа бол? Одоо ч үнэтэй, гадаадын бараа л бол хамгийн сайн гэж боддог хэдэн хүн үр хүүхдээ хордуулсаар байгаа бол?
Mongold hort havdar tusaad yasan gej!