Нийгмийн
16 настай охины амиа хорлосон гэх хэргийг онц гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс рүү шилжүүлжээ

Энэ сарын 10-ны өдөр БГД-ийн 18-р хороонд 16 настай охин амиа хорлосон хэргийг онц гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлж, мөрдөн шалгаж байна.
Гуравдугаар сургуулийн 16 настай сурагч улсын шалгалтын асуудлаас болж дарамтад орж, амиа хорлосон гэх мэдээлэл олон нийтийн дунд түгсэн. Тэгвэл эл хэргийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг мөрдөн, шалгаж эхэлжээ. Одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа, нууцлалтай явагдаж байгаа аж.
Хэргийг эргэн сануулбал, Цагдаагийн байгууллагад 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 19 цаг 59 минутад Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх дугаар байрны .. тоотод өөрийгөө боомилсон хүн байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн юм.
Б.НОМТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улсын шалгалт бүгд л өгч сургуулиа төгсдөг үүнд юуных дарамт байх вэ дээ сурагч бүрийн үүрэг шүүдээ
Зөвхөн шалгалтаас бодсон бол таагүй л юм. Өөр шалтгаанууд байсан эсэхийг шалгаж байгаа байх. Хөөрхий ХҮНИЙ нялх үр юун сайн байхав. Харамсалтай. Ялгаварлагдаагүй л байгаасай
Өө ямар харамсалтай юм бэ .Йим сайхан насан дээрээ , өөрийгөө ална гэдэг .Хичнээн сайхан ирээдүй хүлээж байсан ш дээ .
Залуус, үр хүүхдүүдээ ямар ч зовлон үзүүлэхгүй өсгөж байгаа нь нэг талаасаа сайхан боловч нөгөө талаасаа хатуужилгүй, сул дорой, амьдрах чадваргүй залуусыг бий болгож байна