УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Уяачдад нүүртэй, улсын наадамд данстай

Энэ удаагийн парламентын УИХ-ын отгон чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нэгэн хуулийн төсөл амжиж батлуулсан билээ.

Тодруулбал, гурван гишүүний хамт өргөн мэдүүлсэн "Үндэсний баяр наадмын тухай хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь эцэслэн батлагдсан.

Хууль батлагдсанаар наадмаар жороо морины уралдаанд хурдан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10.4, 10.5, 10.6-д заасан цол, чимэг хүртэхээр болсон юм. 

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлд:

  • 10.4.Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан шигшмэл, бүсийн үндэсний хурдан морины уралдаанд морь нь дөрвөн удаа түрүүлсэн, эсхүл найман удаа айрагдсан уяачид улсын алдарт уяач, морь нь зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан, үүнээс улсын баяр наадамд нэг түрүүлсэн, эсхүл хоёр удаа айрагдсан уяачид улсын манлай уяач, морь нь 10 удаа түрүүлсэн, эсхүл 20 удаа айрагдсан, үүнээс улсын баяр наадамд хоёр удаа түрүүлсэн, эсхүл дөрвөн удаа айрагдсан уяачид улсын тод манлай уяач цол олгоно.
  • 10.5.Аймгийн баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд морь нь зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид аймгийн алдарт уяач цол олгоно.
  • 10.6.Сумын баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд морь нь зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид сумын алдарт уяач цол олгоно" гэсэн заалтууд багтсан.

Энэхүү хууль ирэх долдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр энэ жилийн сум, аймаг, улсын баяр наадамд жороо морио сойсон уяачид цол, чимэг хүртэж эхлэх нь ээ.

Жороо морины онцлог нь шууний уран сайхан явдал гэдэг аж. Нутаг уснаасаа шалтгаалан усан жороо, тэлмэн, тэмээн, сульдаа, хонин жороо явдалтай гэж ангилдаг байна. Жороо морь гэдэг тэр чигээрээ өв уламжлал. Иймд өв соёл, түүхэн уламжлалыг хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зайлшгүй шаардлага тулгарч буй цаг үед уяачид баяртай буй аж. УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хувьд өөрөө ч улсын алдарт уяач. Уяачдад нүүртэй, улсын наадамд данстай болж байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дэл
Дэл
6 сар 14, 2024 13:49

Hog

Зочин
Зочин
6 сар 14, 2024 14:06

Өөр овойх зүйлгүй юмдаа �######�уул

Зочин
Зочин
6 сар 14, 2024 15:24

Тэтгэвэртэй гардаггүй ээ

Зочин
Зочин
6 сар 14, 2024 17:26

Олон ужил цахимаар морь уя�##�аа, одоо өөрөө аймаг сумын наадамдаа морио уяад яваа . хэдэн морьд чинь жинхэнэ уяачаа санаад байгаа шүү.

Цогягү
Цогягү
6 сар 19, 2024 23:51

Энэ хог үхээгүй юмуу

Цогягү
Цогягү
6 сар 19, 2024 23:55

Хулгай хийдэг хүн гэдэг шүү наад с�##�багнасан шар дээлт чинь

Цогягү
Цогягү
6 сар 19, 2024 23:58

Адшааг морьд нь санаад бэтгэрч байгааг гэнээ

Холбоотой мэдээ

Back to top button