Нийгэм мэдээ
20-24 насныхан сонгуульд оролцох идэвх хамгийн сул байна
Улсын хэмжээнд УИХ-ын 126 гишүүнийг сонгох санал хураалт өнөөдөр 07:00 цагт эхэлснээс хойш гурван цагийн дараа буюу 11:00 цагийн байдлаар нийт сонгогчдын ирц 16.9 хувьд хүрсэн ба 20-24 насныхан хамгийн идэвх муу байгаа бол 45-70 насныхан хамгийн идэвхтэй саналаа өгч байлаа.
Иргэдийг насны ангилалаар авч үзвэл:
- 18-19 насны иргэдийн /17.3%/ 8.9 хувь нь эрэгтэй, 8.4 хувь нь эмэгтэй
- 20-24 насны иргэдийн /11.6%/ 5.9 хувь нь эрэгтэй, 5.7 хувь нь эмэгтэй
- 35-39 насны иргэдийн /21%/ 10.7 хувь нь эрэгтэй, 10.3 хувь нь эмэгтэй
- 60-64 насны иргэдийн /50.3%/ 26.2 хувь нь эрэгтэй, 24.1 хувь нь эмэгтэй
- 65-69 насны иргэдийн /62.5%/ 33.3 хувь нь эрэгтэй, 29.2 хувь нь эмэгтэй
- 70-аас дээш насны иргэдийн /76.6%/ 41.8 хувь нь эрэгтэй, 34.8 хувь нь эмэгтэй саналаа өгөөд байна.
Сонгогч та хаана САНАЛ ӨГӨХ байршлаа энд дарж мэдэж аваарай.
Дашрамд дурдахад, сонгогчид тойргийн нэр дэвшигчдийг сонгох болон нам, эвслийг сонгох хоёр саналын хуудас бөглөнө. Хэрвээ мандатын тооноос илүү, дутуу сонголт хийвэл автоматжуулсан систем уншихгүй бөгөөд сонгогчид саналын хуудсыг нэг удаа дахин авах боломжтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жэндерийн хувьд тэгш оролцоотой харагдаж байна