Ламхай нарын хэрэг Гандантэгчинлэн хийдийг харлуулах зохиомол ажил байв уу

Өнгөрсөн жилийн зургаадугаар сард Гандантэгчинлэн хийдэд шавилан суудаг бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээлэл түгсэн юм.
Тухайн үед ЦЕГ-аас эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй мэдээллийн дагуу гомдол, мэдээллийн бүртгэлд авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан юм. Ийнхүү тухайн хэргийн талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.
2023 оны зургаадугаар сард- Анх Гандантэгчинлэн хийдэд суралцдаг 9, 11, 12 настай гурван ламхай өөрсдийг нь лам ах нар биднийг хүчирхийлдэг гэх мэдээллийг олонд түгээсэн юм.
Хүчирхийлэлд өртсөн ламхайн ээж хэвлэлд мэдээлэл өгөхдөө: Дөрөвдүгээр сарын 21-нд анх хүүгээ дотуур байранд оруулсан. Хүүгээсээ хачин зүйлс сонсоод цочирдсон. “Энэтхэг явахын тулд чи гомо байх ёстой” гэж хэлсэн байна лээ. Мөн “Тамхи татаж сурах ёстой. Сурахгүй бол чи Энэтхэгт очоод угаасаа хар тамхи татна” гэсэн. Бэлэг эрхтнээ гаргаад "ганц бавъя, бавуул" гэхчлэн миний хүүд хэлж, ярьдаг байсан юм билээ. Сэтгэл санаа шоконд орж маш хэцүү байна.
Шүүх шинжилгээний анхны дүгнэлт гарсан. Ингэхэд "урагдалтай, улайлтай байна" гэдэг хариу гарсан. Үр хүүхдээ анхаарахгүй бол цаг хэцүү болж. "Дотуур хувцас нь цус болсон байсан. Бөгс рүү нь "юм" хийгээд байхаар хэцүү биз дээ. Мөн гэдэс нь гүйлгээд байгаа. Дотуур өмдөндөө баагаад муухай үнэр гараад байсан" гэхчлэн ярьж байв.
Мөн хохирогч хүү: "Ах нар бөгс руу минь нойтон юм хийгээд байсан. Гурван ах тэгсэн. Унтаж байхад ор луу минь ороод ирдэг. Тэгээд өмд шувтлаад миний боовыг бариад байдаг. Би хажуу дахь хүүхдүүдээсээ ичээд хэлж чаддаггүй байсан" гэхчлэн ярьж байсан юм.
-Баянгол дүүргийн Цагдаагийн газраас шалгалт хийж, ламхай нарыг яллагдагчаар татав-
Эл мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг хийж эхэлсэн юм.
ЦЕГ "Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй мэдээллийн дагуу гомдол, мэдээллийн бүртгэлд авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэх мэдээллийг өгч байв.
2023 оны долоодугаар сарын 23 -Гандантэгчинлэн хийдийн ламхай хүүхдүүдийн хоёр нь хүчин хийсэн нь тогтоогджээ. Уг ламхай нарыг “яллагдагчаар татах” саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
-Таван ламыг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэв-
2023 оны наймдугаар сарын 8- Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ламхай нарын гэх хэрэгт яллагдагчаар татагдсан хүүхдүүдэд таслан сэргийлэх арга хэмжээ авах хурал болсон.
Уг хурлаар прокурорын зүгээс бага насны дөрвөн хүүхдэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан. Мөн шүүхээс тус дөрвөн хүүхдэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Прокурорын зүгээс хүүхдийн хүсэл зоригийн эсрэг бие хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж бэлгийн шинжтэй буюу хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн нь хэргийг мөрдөн шалгах үед холбогдох нотлох баримтуудаар нотлогдож байна гэсэн үндэслэлээр нийт таван хүүхдэд холбогдуулан яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэж байжээ.
2024 оны дөрөвдүгээр сар- Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гандан хийдэд шавилан сууж буй хүүхдүүд 2023 оны зургаадугаар сард бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн гэх мэдээлэл гарсан.
-Яллагдагчаар татагдсан хүүгийн ээж: Энэ бол Гандантэгчэнлэн хийдийг харлуулах, зохиомол ажиллагаа-
2024 оны зургаадугаар сар- Яллагдагчаар татагдсан хүүгийн ээж хилсээр гүтгэгдсэн гэж хүүгийнхээ талаар олон нийтэд ам нээв. Тэрбээр, " 2011 онд хүү маань Энэтхэг явж нийтдээ 12 жил суралцсан. 2023 оны хоёрдугаар сард миний бие муудаж ядруу байсан учраас ээжийгээ асрахаар монголдоо ирээд байхдаа Ганданд гарсан гэх зохиомол хэрэгт холбогдож, гурван хүүхэд хүчиндсэн хэрэгт гүтгэгдэж өнөөдөр эрүүгийн хэргийн хамгийн хүнд зүйл ангиар заагдан 8-25 жил болон бүх насаар нь хорих зүйл ангиар шүүхэд шилжээд байна.
Гандан хийдийг харлуулах зорилготой үйл ажиллагаанд миний хүү өртсөн. Миний хүү нэг ч хүүхэд хүчиндээгүй. Би шүүхээс урьтаж тогтоож байгаа юм биш. Хохирогч гэх хүүхдийг хоёр удаа шинжлүүлэхэд ямар ч хохирол илрээгүй. Хүү Гандангийн дотуур байранд хориод хоноход цуг амьдарч байсан хүүхдээс шинжилгээ авахад би хамт байсан. Хэрэг гарсан гэх цаг хугацаа нь миний хүүгийн Монголд ирсэн, дотуур байранд байсан цаг хугацаанаас дандаа зөрдөг. Тэгээд хүү маань “Би энэ үеэр монголд байгаагүй гэхээр тэр хамаагүй” гэж хэлдэг гэсэн. Өнгөрсөн хугацаанд нэг ч хүнээс гэрчийн мэдүүлэг аваагүй. Хохирсон гэх хүүхэд ч 100 хувь гүтгэлэг гэж хэлсэн байсан. Харин тухайн үед дотуур байранд цуг амьдарч байсан нэг хүүхдийг оролцуулсан байгаа юм. Гэтэл тэр хүүхдэд ямар ч гэмтэл байхгүй. Хоёр дахь удаагийн шинжилгээг нь би өөрөө цуг явж өгүүлж байсан. Ямар ч гэмтлийн зэрэг тогтоогдоогүй" гэсэн мэдээлэл нь олны анхаарлыг татаад байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ бүр бүхэл бүтэн ард түмний сэтгэлийн зовиур сэв болж үлдлээ дээ
Зоригын хэрэг гэдэг шиг хэзээч учир нь олдохгүй юм болох нь дээ энэ гандангынхан гэж бас ямарч хүчгүй амиа хичээсэн улс юм олигтойхон яваад учир зүйг нь олчдоггүй
Юмыг яаж мэдэхэв гандан тэгчлэн хийдийн үйл ажиллагааг харлуулах, монголчуудын шашин шүтээн итгэл үнэмшлийг сулруулах, улмаар шинээр тодорч буй Х Богдыг эсэргүүцэх дотоод гадаадын бодлого, гар хуруу оролцсон зохиомол үйл ажиллагааны нэг хэсэг ч байж мэднэ. Манай шашины том хийдүүдийн томчуулын хоорондын сөргөлдөөн үүнд таатай суурь болж үүн дээр дөрөөлсөн үйлдэл байж магадгүй. Энэ чинь эцэстээ эрх мэдэл хөрөнгө мөнгөний төлөөх зорилготой үйлдлийн л үр дагавар мөн. Дэлхий дахинд шашин ямар их хүчтэй нөлөөтэй багааг манайхан бүгд л харж мэдэж байгаа. Харин ч бид чинь энэ т�##�аар одоохондоо хамгийн гайгүй зөрчилтэй улсын нэг байх. Монголчууд минь өөрийн шашин шүтлэг итгэл үнэмшилдээ итгэлтэй байж хүндэтгэлтэй хандах нь зөв шүү. Гэхдээ энэ нь муу бузар булай зүйлийг хаацайл, нууж дарагдуул гэсэн үг биш, харин сайн цэгцэлж цэвэрлэж ариун байлгахад сүсэгтэн бүх хүн л оролцох учиртай
Ёстой нэг учир нь олдохгүй хэрэг юм аа
zugeer huuhdiig sullaachee
ивий2 юу л болоод байдгийн болдоо
шашин манайд хэрэггүй ээ
yuniih n zohiomol bhvdee , jaal huuhduudiig buzarlaad tomchuud bas huuliig argalaad garaa yu ? huuhduud helmegduulegch bolj bn uu ?
Гомосекс бол лам нарын дунд хэдэн зуун жил байсан, байгаа, байх ч зүйл ш дээ......
Үхсэн баасны ламхай .Баньд гэж монгол үг байна