Нийгэм мэдээ

Сонгуулийн өдөр архи согтууруулах ундаа зарах, үзвэр үйлчилгээ үзүүлэхийг хориглоно

2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтыг энэ сарын 28-ны баасан гарагт улс даяар зохион байгуулна. Хуульд зааснаар санал авах өдөр дараах үйл ажиллагааг хоригложээ.

Тодруулбал, баасан гарагт согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл, урлагийн үзвэр, спортын олныг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно. Мөн худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй, бүх нийтээр амарна.

Эдгээр хориглосон зохицуулалтад аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллах юм. Мөн УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй 1346 нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг зургадугаар сарын 26-ны 23:59 цагт зогсооно.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
6 сар 24, 2024 11:14

ЮУ ГУЦААД БАЙГААН БЭ? ГАНЦ ОЛДОХ ТӨРИЙХӨӨ СОНГУУЛИЙГ ӨГЧИХӨӨД ОЛНООРОО НИЙЛЖ АРХИДДАГ НАНДИН САЙХАН УЛАМЖЛАЛЫГ МААНЬ СӨНӨӨНӨ ГЭЖ ҮҮ? ТҮЙ МАЙ НАМУУДЫН ТАРААСАН МӨНГӨӨР АРХИДДАГ САЙХАН УЛАМЖЛАЛ БАЙГАА ЮМ ШҮҮ.ХАЙРТ НАМ ЗАСГИЙХАА БУЯНГ ЭДЛЭЖ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ ТЭГВЭЛ ЯАХ ГЭЖ МӨНГӨ ТАРААСИЙН ЯРШИГТАЙ ЮМАА ЗҮГЭЭР

Холбоотой мэдээ

Back to top button