Нийгэм мэдээ

Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрны оршин суугч: Одоо эхлээгүй засварын ажил он дамнах вий гэхээс айж байна

Одоогоос таван сарын өмнө Дүнжингарав уулзварт дэлбэрэлт болж тухайн хэсэгт байсан 207 дугаар байр тэр чигтээ галд өртсөн байдаг. Ингэснээр тус байрыг газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн албаныхны дүгнэлтийг барилга хот байгуулалтын яам танилцуулсан. Тэгвэл долоо хоногийн өмнө шадар сайд С.Амарсайхан шатсан барилгыг хүчитгэж, дахин барих ажлыг яаравчлахаа мэдэгдсэн ч засварын ажил нь эхлээгүй байна.

Тэрбээр, "Мэргэжилтнүүдийн гаргасан дүгнэлтээр “ 207-р байрыг цаашид ашиглах боломжгүй” гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс уг дүгнэлтийг үндэслэж УОК байр ашиглах боломжгүй учраас буулган шинэчилж, дахин барих эсвэл байрыг өөр газар руу нүүлгэх гэсэн шийдвэрийг НОБГ нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэн. Яагаад гэвэл, УОК дур мэдэж ямар нэгэн байшин ашиглаж болно, болохгүй гэдэг шийдвэрийг гаргах эрх байхгүй. Бид зөвхөн мэргэжлийн байгууллага, хүмүүсийн шинжилгээ, оношилгоо дээр тулгуурлаж гаргасан шийдвэрийг танилцуулж эцсийн үр дүнг гаргаж байгаа.

Харин иргэд нь өөрсдөө “207-р байраа хуучинд нь засаж орох хүсэлтэй байна” гэдэг хүсэлт нийслэлийн удирдлагуудад гаргасан" гэж байсан.

Харин оршин суугчид: Байрыг маань хүчитгэн засварлахаар болсон ч одоогоор засварын ажил нь эхлээгүй л байна. Нийслэл дээр хүчитгэн засах зураг төсөл хийгдэж байгаа гэж сонсоод найдан, залбиран хүлээж байна. Угаасаа удаан явдаг улсын ажил дээр сонгууль гээд улам бүр удааширч байх шиг байна. Зуны сар зургаа биш дээ одоо ажил нь эхлэхгүй болохоор хүйтэрхээс өмнө дуусгаж орон гэрт минь оруулж амжих болов уу гэсэн айдас улам ихэссэн.

Өнгөрсөн таван сарын хугацаанд нэг ч өдөр тайван сайхан байж чадаагүй. Дүгнэлтээ хүлээж 78 хоносон. Дүгнэлт нь гарсны дараа УОК бидэнд ч мэдэгдэлгүй хэвлэлийн бага хурлаар баахан буруу зөрүү тайлбар өгч бидний сэтгэл санааг үймүүлсэн.

Бид дүгнэлтээ гар дээрээ авах гэж дахин 1 сар хөөцөлдөж, дунд нь Сүхбаатарын талбай дээр хоёр удаа гарч жагсаж байж тавдугаар сарын 1-нд дүгнэлтээ авсан. Дүгнэлтээ аваад үзтэл нураах шаардлагатай гэсэн нэг ч үг өгүүлбэр байгаагүйгээр барахгүй сэргээн засах, шинэчлэн солих шаардлагатай л гэсэн дүгнэлт байсан. Дүгнэлтээ бид өөрсдөө авч танилцаагүй байсан бол байраа нураалгаад хэдэн жил хэцүүдэх байсан байна лээ. Манай байрыг зассанаас нурааж шинээр барих нь зарим нэг хүмүүст илүү ашигтай байсан байх. Дүгнэлт бидний гар дээр ирэх гэж тэгж их удсаныг гайхаж, бид дүгнэлттэйгээ танилцаагүй байхад нураана гэж телевизээр мэдэгдэл хийсэн хүмүүсийг хардаж байгаа. Бид дүгнэлттэйгээ танилцаад мэргэжлийн хүмүүс нь хуралдаад аль хэдийн засахаар болсон байхад ч тэр талын мэдээлэл байхгүй холбогдох хүмүүс сүүлд ч дахиад л нураах тухай телевизээр яриад байсан.

Манай байрыг засварлахад ойролцоогоор 5 тэрбум төгрөг зарцуулагдана гэсэн урьдчилсан тооцоо гарсан байсан. Энэ мөнгө бол яг үнэндээ дарга нарын амьдардаг тансаг хаус хоёрыг ч авч хүрэхгүй мөнгө шүү дээ. Тийм байхад биднийг ингэж их хүндрүүлж, хүлээлгэж, зовоох хэрэг байна уу. Бид өөрсдийн хүч хөдөлмөрөөр авсан байраа бусдын буруугаас болж шатаалгаж хохирсон. Өнөөдөр бид НЗДТГ-г найдан, итгэн, аргадан хүлээсээр л... Өөр сонголт ч алга даа" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 26, 2024 10:20

Дашваанжилын захирлыг шоронд хийж, 5 тэрбумаа гаргуулж аваад засвараа хийлгэ.

нараа
нараа
6 сар 26, 2024 10:34

Засварлаад орлоо гэхэд газар хөдлөлтийг тэсвэрлэх болов уу

нараа
нараа
6 сар 26, 2024 10:35

Маш их шатсан харагддаг газар хөдлөлтөл аюултай бишүү

Холбоотой мэдээ

Back to top button