Нийгэм мэдээ

Сүхбаатарт гарсан АН-тай холбогдох хүчинг гэмт хэргийн шинжгүй гээд хаажээ

Энэ сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Ардчилсан намын сурталчилгаанд явж байсан зургаан охиныг намынх нь нөлөө  бүхий хүмүүсийн хүүхдүүд нийлэн бүлэглэн хүчирхийлсэн гэх хэргийн талаар бид өмнө мэдээлсэн. 

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Ардчилсан намын сонгуулийн штабт ажилладаг хоёр менежер нь тус аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаярын хүү Х.Тэнүүбилэг, Шүүхийн шийдвэрийн хурандаа Г.Цэргийнхүүгийн хүү Ц.Маргад нартай нийлж архидан согтуурахдаа хотоос сурталчилгааны ажилд ажиллахаар очсон зургаан охиныг хүчиндсэн хэрэг гарсан юм. 

Энэ талаар Мөрдөн байцаах албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга мэдээлэл өглөө.

Тэрбээр, "2024 оны зургаадугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт дуудлага мэдээлэл ирсэн. Мөн нэр хаягаа нууцалсан дугаараас дуудлага мэдээлэл өгсөн. Ингэхдээ “Манай дүүг хүчиндсэн байж болзошгүй” гэсэн дуудлага ирсэн байсан.

Үүний дагуу Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасаг дуудлага мэдээллийг хүлээж аваад шалгасан. Энэ ямар учиртай вэ гэхээр 2024 оны зургаадугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос 21-24 насны зургаан эмэгтэй тухайн аймагт АН-ын сурталчилгааны ажилд ухуулагчаар ажиллахаар очсон.

Бид шалгалтын ажиллагаа явуулсан. Тухайн нэр бүхий зургаан иргэн бол өөрсдөө дуудлага мэдээлэл өгөөгүй, цагдаагийн байгууллагаас дуудлага мэдээллийн дагуу тайлбар мэдээлэл авах гэсэн боловч татгалзсан. Ингээд маргааш нь Улаанбаатар хот руу буцацгаасан.

Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн даалгавраар мөрдөн байцаах алба тухайн зургаан иргэнийг мөрдөн байцаах албан дээр дуудаж, мэдүүлэг авахад “Ямар нэгэн хүчингийн гэмт хэрэг болоогүй” гэсэн тайлбар мэдүүлэг өгсөн. Уг асуудал нь ийн гэмт хэргийн шинжгүй гээд хаагдсан байгаа” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
6 сар 26, 2024 15:42

ЗА ТИЙМ БАЙЛГҮЙ ДЭЭ ЗАЛУУ ХҮҮХДҮҮД УУЖ ИДЭЖ НАРГИЖ ЦЭНГЭЭД БАВАЛЦААЛ БИЗ ЮУН СҮРТЭЙ ЮМ УХАЖ АВААД ХАЯЦАН БИШ УГЛААД ХЭД ОЦОЦГНООД ЖИРЭН ГОД ТЭР ОХИДУУД Ч ГЭСЭН ДОТООЖОО ШУВТЛААД ШУУХИТНААД Л ДАЙРСАН БИЗ ЯАХ ГЭЖ ИНГЭЖ НЭГНЭЭ ХАРЛУУЛЖ БАЙДЫН ЗА ЗА ОДОО УГААГААД ТООЁОГОО АРИЛГААД ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГ ЯВЖААГААШТ .ХЭНТЭЙ ХААНА ХЭЗЭЭ СЭГСИЙТЭЛ СЕКСДЭХЭЭ БОДОЖ БОЛОВСРУУЛЖ БАЙ МЭЭМЭЭ БАЗУУЛААЛ ЖААЛ ГУСУУЛАА БИЗ ККК ОДОО ИНГЭЭД НАМ ГҮМ БОЛЦГООЁО

Зочин
Зочин
6 сар 26, 2024 22:42

Овоо хэдэн цаас авцгааж дээ.АН-н гаруудын ганц хийж чаддаг ажил нь шүү дээ

Back to top button