ДЭЛХИЙСПОРТ

АНУ-ын шүүх Криштиану Роналдугийн хүчингийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

АНУ-ын шүүх 2009 онд Лас Вегаст хүчингийн хэрэгт буруутгагдаж байсан Кэтрин Майоргагийн хөлбөмбөгчин Криштиану Роналдугийн эсрэг гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Энэ талаар “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ агентлаг мэдээлэв.

Дүүргийн шүүгч Женнифер Дорси нэхэмжлэлийг дахин хэлэлцэх боломжгүй хэмээн үзсэн аж. Нэхэмжлэгч талын өмгөөлөгч Роналдугийн өмгөөлөгчидтэй харилцахтай холбоотой нууц мэдээллийг ашигласан тул шударга бус үйлдэл гаргасан хэмээн шүүхээс буруутгажээ.

2018 онд загвар өмсөгч, багш асан Майорга Роналдуг хүчингийн хэрэгт буруутгаж байсан удаатай. Майоргагийн хэлснээр, Роналду түүнд дуугүй байсных нь төлөө 375 мянган ам.доллар төлсөн гэдэг.

2019 оны долоодугаар сард Роналдугийн гэм буруутай болох нь нотлогдоогүй учир түүнийг эрүүгийн хариуцлагад татаагүй юм. Харин Роналду өөрөө ч тэр эмэгтэйтэй холбоотой байсныгаа үгүйсгээгүй, зөвхөн танил төдий байсан гэж мэдүүлж байсан. Хожим нь Майорга олон сая ам.долларын нөхөн төлбөр авахаар шинэ нэхэмжлэл гаргаж байжээ.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button