ДЭЛХИЙНИЙГЭМСПОРТЭнтертайнмент

Криштиано Роналдо аутизмтай хүүхдийн утсыг унагасанд эх нь гомдолтой байна

Криштиано Роналдо аутизмтай хүүхдийн гартаа барьж байсан утсыг нь унагасан байна. Дөрөвдүгээр сарын 9-нд “Манчестер Юнайтед” болон “Эвертон Ливерпүүл” багуудын тоглолтын дараа багийн хамтаар талбайг орхин явах үеэрээ Роналдо ийм үйлдэл гаргажээ.

“Эвертон” багийг дэмжиж байсан нэгэн хүү гар утсаараа хөлбөмбөгчид талбайгаас хэрхэн гарч байгаа видео бичлэг хийж байснаа Роналдо бэртсэн хөлнийхөө боолтыг авах үеэр бичлэ хийхээ больсон байна. Үүнийг анзаарсан Роналдо хүүгийн утсыг нь алгадаад унагасан аж. Харин хүүгийн ээж “Liverpool Echo”-д ярилцлага өгөхдөө “хүү нь анх удаа хөлбөмбөгийн тэмцээн үзэхээр ирсэн ба Роналдо түүний шүтээн байсан” гэжээ.

“Миний хүү “Манчестер Юнайтед” багийн тоглогчдыг тавцан руу явж байгааг утсандаа дүрсжүүлж авсан. Яг тэр үеэр Роналдо хлөнийхөө боолтыг тайлахад нь цус урсаж байгааг хараад Жэйк хүү маань юу болсныг харах гээд утсаа түр доошлуулсан. Тэгтэл, Роналдо сонин царайлчихсан хажуугаар өнгөрөхдөө миний хүүгийн утсаа барьж байсан гарыг нь алгадаад цааш явсан. Хүүгийн маань гар хөхөрсөн байсан. Би энэ тухай ярьж байгаадаа итгэж чадахгүй нь. Хүү минь үнэхээр их гутарч, зүрх сэтгэл нь шархалсан. Тэр дахиж хөлбөмбөгийн тоглолт үзэхгүй гэсэн. Хүү минь аутизмтай. Энэ нь түүний хувьд анхны хөлбөмбөгийн тэмцээн. Бид өдрийг гайхалтай өнгөрөөсөн ч тэр хэдхэн секунд бүх зүйлийг баллаж орхилоо. Хүү маань тэмцээн болохоос өмнө “Роналдо тэнд байх болно” гээд л баярлаж байсан. Роналдо бол миний хүүгийн шүтээн нь” хэмээн хүүгийн ээж ярьсан байна.

Криштиано Роналдо олон нийтийн сүлжээгээр хийсэн үйлдэлдээ уучлалт гуйж, хүүд ээжийнхээ хамт хөлбөмбөгийн тэмцээнийг үнэгүй үзэх эрхийг санал болгосон байна. Гэсэн ч, хүүгийн ээж түүний энэ саналыг хүлээн авахаас татгалзжээ. Роналдо уучлалт гуйсныг сайшаасан ч, өөрийн биеэр хүүгээсээ уучлал гуйх хэрэгтэй. Хүү маань “Эвертон” багийн шүтэн бишрэгч болохоор “Манчестер Юнайтед”-ийн тоглолтын тасалбар түүнд хэрэггүй гэсэн байна. Одоо энэ хэргийг хууль хяналтынхан шийдвэрлэх аж.

Эх сурвалж: Sportingnews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button