
Испанийн "CD Tenerife" багийн 30 настай довтлогч Jesús de Miguel нь "FC Andorra" багийн эсрэг тоглолтын үеэр хаалгачтай мөргөлдөж, улмаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Арваннэгдүгээр сарын 2-нд болсон тоглолтын нэмэлт цагт FC Andorra багийн хаалгач бөмбөг таслах үйлдэл хийхдээ хүчтэй мөргөлджээ. Улмаар хаалгач улаан хуудас авч, талбайгаас хөөгдсөн байна. Мөргөлдөөний дараа De Miguel ухаан алдаж, зүрх судасны үйл ажиллагаа нь зогссон тул эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэн эмнэлэгт хүргэжээ. Түүнийг эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн боловч арваннэгдүгээр сарын 3-ны өглөөний 08:00 цагийн орчимд нас барсныг клуб нь албан ёсоор мэдээлсэн байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.