Нийгэм мэдээСпортСПОРТ
Монголын хөлбөмбөгийн шигшээ Умард Марианы Арлуудын багийг 7-0-ээр яллаа
Азийн хөлбөмбөгийн холбооны 20 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн 2027 онд БНХАУ-д болно. Тэмцээний хүрээнд урьдчилсан шатны 11 хэсгийн тоглолтууд энэ сарын 31-ний өдөр зэрэг эхэллээ.
Тэгвэл Монгол Улсын 20 хүртэлх насны шигшээ баг өнөөдөр Азийн аваргын урьдчилсан шатны тэмцээний эхний тоглолтоо Умард Марианы Арлуудын багийн эсрэг хийж 7-0 гэсэн онооны харьцаатайгаар хожлоо. Тус тоглолтод Монголын шигшээ багаас Э.Молор хоёр гоол, Н.Эрдэнэбаатар, Д.Даян, Б.Сүлд-Эрдэнэ, Э.Энэрэл, Ё.Жэйсон нар тус бүр нэг гоол орууллаа.


Зургийг: Монголын хөл бөмбөгийн холбоо
Манай шигшээ багийн дараагийн тоглолт 09-р сарын 06-нд 13:00 цагаас Гуамын шигшээ багийн эсрэг тоглоно.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.