Мбаппег “Real Madrid” багаас хөөхийг шаардсан хөдөлгөөнд 44 сая гарын үсэг цуглажээ
“Real Madrid”-ийн супер од Килиан Мбаппег тус багаас хөөхийг шаардсан цахим хөдөлгөөн 44 сая гарын үсэг цуглуулжээ. Мбаппе энэ улирал багаа оруулсан гоолоор тэргүүлж байгаа ч мадридиста нар түүний талбай дээр болон гадуур гаргасан үйлдлүүдэд дургүйцэх болсон байна.

Тодруулбал өнгөрсөн сард Мбаппе гуяны гэмтэл авсан тул “Real Madrid” түүнд эдгэрэх хугацаа өгч Италид амруулсан гэж фэнүүд бодож байсан юм. Тэрхүү гэмтлийн улмаас ням гарагт /2026.05.10/ болох Эль Класико тоглолтод Мбаппе оролцож чадахгүй байх магадлалтай гэж эх сурвалжууд мэдээлсэн. Гэвч Мбаппе жүжигчин Эстер Эксописотой Сардиниад дарвуулт завиар аялж буй зураг сошиал орчинд тарсан нь фэнүүдийн дургүйцлийг хүргэжээ. Мадридиста нар Мбаппег хариуцлагагүй зан авир гаргаж байна гэж үзэж байгаа юм. Фэнүүд дургүйцсэн тул жүчигчин Эстер Instagram дээрх сүүлийн хэдэн постуудынхаа комментыг хаажээ.
Одоогийн байдлаар 44 сая гарын үсэг цуглаад байгаа ч тэд бүгд “Real Madrid”-ийн шүтэн бишрэгч эсэх нь тодорхойгүй байна. Мөн тус сайт гарын үсэг зурахад имэйл шаардахгүй байгаа учир нэг хүн олон дахин гарын үсэг зурсан байх магадлалтай юм.
Эх сурвалж: Al Jazeera














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
MUU SARMAGCHIN