НийгмийнНИЙГЭМНийгэм мэдээ

Байр суурь: Залуусын улс төрийн оролцоо нийгэмд гэрэл нэмж байна

2024.06.28-ны өглөөний 13.00-14.00 цагийн хооронд УИХ-ын сонгуулийн 12-р тойрог ХУД-ийн 12-1-17-2 дугаар хэсгийн санал авах байранд саналаа өгсөн иргэдийн байр суурийг хүргэж байна.

Г.Ганхүү: Залуусын идэвх оролцоо маш мундаг байна. Би оочирлож байхдаа урдаа байсан залуустай хэсэг ярилцсан чинь нэг нь “Сэлэнгэд томилолтоор ажилтай байсан хэр нь наашаа хоёр цаг гаруй давхиж ирээд сонгуулиа өгчихөөд буцаад Сэлэнгэ явна” гэж байна. Үнэхээр бахарлаа. Залуусын улс төрийн оролцоо нийгэмд гэрэл нэмж байна.


Иргэн: Залуусын идэвх оролцоо маш сайн байна. Миний хувьд 30 минут оочирлож байж саналаа өгөөд гараад ирлээ. Сонгууль өгөхдөө нэр дэвшигчдээ маш сайн судалж өгөхгүй бол болохгүй байсан. Нэр дэвшигчид саналаа нэлээн хуваах шинжтэй санагдлаа.


Ө.Мөнхжин: Би гурав дахь удаагаа сонгууль өгөх гэж байна. Өөрийнхөө хэмжээнд сонгох хүнээ судлаад саналаа өгөх гэж байна. Энэ жил бусад сонгуулиас онцлог болж байгаа учраас залуучууд ч гэсэн идэвхтэй хамрагдаж байгаа харагдлаа. Өглөөнөөс хойш мэдээ гүйлгээд л хараад байлаа. Тэгээд л хурдан сонгуулиа өгөх ёстой юм байна гэж бодоод гүйгээд ирлээ.


Иргэн: Би хоёр дахь удаагаа сонгуулийн санал өгөх гэж байна. Одоогоор залуусын ирц муу байна гэж мэдээлээд байгаа. Тийм болохоор нэлээн муу байгаа юм байна гэж бодсон. Намуудыг харахад ч аль нь хүчирхэг байна гэдгийг хараад байгаа юм.

Иргэн: Энэ жил залуучуудын оролцоог маш их байна гэж харлаа. Залуучууд өөрчлөлт хийхээр шийдчихсэн байна. Сүүлийн найман жил юу болоод өнгөрснийг бүгд харсан, мэдэрсэн. Иймд залуус минь хүртэл үүнийг ойлгож идэвх, зүтгэлтэй байгаад баяртай байна.

Иргэн: Сонгуулийн маш өндөр байна. Залуучууд гэлтгүй бүхий л насныхан маш сайн сонгуульдаа идэвхтэй оролцож байна. Тэгэхээр энэ жилийн сонгууль маш өгөөжтэй, сайн үр дүн гарах байх гэсэн бодолтой байна. Сонгуулийн үр дүнгийн хүлээлт бол үнэхээр их байна. Гагцхүү мөрийн хөтөлбөр дээр тусгагдсан агуулгынхаа хүрээнд ажлаа хийх, хэрэгжүүлэх нь хамгийн чухал юм болов уу гэж харж байна даа.


2024.06.28-ны өглөөний 07.30-08.30 цагийн хооронд УИХ-ын сонгуулийн 10-р тойрог Чингэлтэй, Сүхбаатарын 10-2-1-3 дугаар хэсгийн санал авах байранд саналаа өгсөн иргэдийн байр суурийг хүргэж байна.

Ц.Хандсүрэн: 20 гаруйтайгаасаа л сонгуульд саналаа өгсөн. Манайх энэ урд талын байранд байдаг. Радио, телевизээр хаяг байршлын мэдээллээ хангалттай сайн авсан. Ойлгомжтой, тодорхой байсан. Төрийн бодлогыг ахмадууд бүгдээрээ дэмжинэ.


Б.Идэрчулуун: Уг нь би өөр газар руу нүүчихсэн юм. Тэндээ 7.00 гэж очсон. Тэгсэн чинь намайг энд саналаа өгнө гэсний дагуу ирлээ. 7 цагаас хойш хүлээж байгаа саналаа өглөө. Өмнө нь гадаадад байхдаа саналаа өгч чадаагүй. Энэ удаад өглөө. Хүмүүс мэдэж байгаа юм алга. Харанхуй л бөглөөд байх шиг байна. Би бага зэрэг судалгаа хийсэн.


П.Төмөртогтох: Өглөө эрт ирэхгүй бол бороо орно, хүн их цуглана. Нэгэнт саналаа өгөхөөс хойш эрт л ирэх хэрэгтэй. Нас ахисан улсууд эртэч л дээ. Зарим хүмүүс жаахан удаж байна. Нэрсийн жагсаалт хараад тэгж байгаа байх л даа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 126 гишүүнтэй болох гэж байна. Сонгогдсон хүмүүс хариуцлагатай байхыг ард түмэн нэхэх байх.


З.Чимэд-Осор: Энэ удаагийн сонгуулийн зохион байгуулалт өндөр хэмжээнд явагдаж байх шиг байна. Хүмүүсийн идэвх ч сайн байна. 6 цаг өнгөрөөд ирэхэд оочер дугаар үүсчихсэн байсан. Ахмад настнууд их идэвхтэй байна. залуучууд саналаа ирж өгөөрэй.


Г.Уртнасан: “Бид болохгүй, бүтэхгүй, онцгүй амьдарч байна” гэхийн оронд эрт босоод ирж саналаа өгөөрэй. Үр хүүхдийнхээ төлөө идэвхтэй оролцоорой. Энэ чинь бидний ирээдүй шүү дээ. Тийм ээ. Зохион байгуулалт дажгүй сайн байна.


“Том том зурагт самбартай сурталчилгаа болдог байсан. Энэ жилийнх цэвэрхэн боллоо. Их сурталчилгаа ч залхаадаг шүү дээ. Сурталчилгааны самбар дээр бүх нэр дэвшигчид бөөнөөрөө байх нь ашигтай юм байна. Тэндээс харьцуулж хараад сонголтоо хийчхэж байна. Намуудыг харахад ч аль нь хүчирхэг байна гэдгийг хараад байгаа юм.


н.Цэрэндэжид: Зохион байгуулалт эмх цэгцтэй явагдаж байна.Эртлэн ирээд иргэнийхээ үүргийг биелүүлээд саналаа өгье гэж бодсон.


Б.Хишигтэн: Сонгуульд саналаа өгөх гэсэн иргэдийн оочер их байна. Гэхдээ хоёр хоёроор нь оруулж байна. Хүмүүс саналаа тайван өгөөд л гарцгааж байна даа. Хүн болгон сонголтоо хариуцлагатай хийгээсэй. Иргэдийн сонгосон 126 гишүүн улс, эх орныхоо төлөө их зүйл хийгээсэй. Иргэд зөв хүнээ сонгож байгаа гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 28, 2024 14:45

Гояайна аа

Уур
Уур
6 сар 28, 2024 15:41

Мэлхий ганхүү гэж золбин зөнгөр сэжгийн п�####�а юмаа

Зочин
Зочин
6 сар 28, 2024 15:51

Ганхүү юмыг дэгсдүүлж ярьдаг л даа. Сэлэнгээс 2 цаг давхиад ирнэ гэж худлаа.

Зочин
Зочин
6 сар 28, 2024 17:37

Buun oocher sanalaa uguugui albaar bidniig oocherluulj zalhaaj bga yum daa

Холбоотой мэдээ

Back to top button