Top StoriesУлс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

Л.Гантөмөр, Т.Доржханд нарыг сайдаар, Х.Баттулгыг парламентад суулгана

Парламентад 68 суудал авч, нийт 126 гишүүний 54 хувийг дангаараа бүрдүүлж, олонхын төлөөллийг хангасан МАН хамтарсан Засгийн газар байгуулах улс төрийн шийдвэрт үндсэндээ хүрчээ.

Хамтарсан засгийн газар байгуулах үндсэн аргачлал нь, 100 хувь давхар дээлтэй сайд нараар танхимаа бүрдүүлэхээр тооцно. Ингэхдээ нийт 126 гишүүндээ үндсэн чиг үүргийн 4, чиглэлийн 12 яам, Шадар сайд, Түгжрэл хариуцсан дарга гэсэн нийт 18 сайдын суудлыг намуудын гишүүдийн тоонд ногдуулан хуваах зарчмаар Засгийн газрын гишүүнээр ажиллах эрх олгохоор тохирсон байна.

Үүнийг тайлбарлавал,

  • Парламентад 64 суудалтай МАН 10 сайд,
  • Парламентад 42 суудалтай АН 6-7 сайд,
  • Парламентад 8 суудалтай ХҮН нам 1 сайдын албан тушаал авахаар тооцож байгаа аж.

МАН-ын дарга өнөөдөр уг саналаа намынхаа Удирдах зөвлөлөөр оруулж танилцуулаад, томилгоонуудыг хийх чигтэй байна.

Томилгоон дээр ямар асуудлууд тодорхой байгаа вэ?

Д.Амарбаясгалан УИХ-ын дарга болно

Өнөөдөр УИХ-ын шинэ гишүүд тангараг өргөнө. Тэгэхээр 126 гишүүнтэй парламентын байнгын ажиллагаа өнөөдрөөс эхэлнэ гэсэн үг. Үүнтэй зэрэгцээд, УИХ-ын дарга Г.Занданшатар тойргийн өрсөлдөөнд унасан тул шинээр хурал даргалагчаа сонгох учиртай.

УИХ-ын даргаар МАН-ын ЕНБД, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг томилох хувилбар хөдлөхгүй, өөрчлөгдөхгүй шинжтэй байна. Учир нь, Д.Амарбаясгалан хоёр удаагийн УИХ-ын сонгуулийн гал тогоо хариуцан ажилласан. Засгийн газар, намын бүтцэд удаан зүтгэсэн. Үеийн төлөөлөл хэрэгжүүлэх МАн-ын бодлого зэрэг үндсэн зарчмуудаар спикерийн суудалд тохирч байгаа аж.

Ингэснээр УИХ-ын даргын суудлыг удаан хугацаанд мөрөөдсөн, Ерөнхийлөгчийн сайн найз Ж.Энхбаяр эл албан тушаалд нэрлэгдэхгүй үлдэж байна. Ерөнхийлөгчийн хувьд ЕТГ-ын дарга Я.Содбаатарыг МАН-ын генсек рүү зүтгүүлэх хувилбарт илүү төвлөрөх нюанстай билээ.

Х.Баттулгыг сайдаар урихгүй, Л.Гантөмөр ЗГ-ын гишүүнээр суух бүрэн эрхтэй

АН дахь Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ фракц Засгийн газрын бүтцэд орж ажиллах хувилбар бүр сонгуулийн өмнө л тодорхой болчхоод байв. Гэвч МАН-ын удирдлагууд дунд Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан зэрэг эрэмбэтэй тул Засгийн газарт урихгүй гэх хувилбар түлхүү яригдсан байна.

Харин АН-ын дарга Л.Гантөмөрт сайдаар ажиллах эрх нээлттэй үлдэж байгаа юм. АН-ынхан эдүгээ дотроо

  • УИХ дахь бүлгээ хэн удирдах,
  • МАН-аас Шадар сайдын албан тушаал санал болговол хэнийг томилох,
  • Сайд нараар хэн хэнийг суулгах,
  • Н.Алтанхуяг, Х.Баттулга нарын манлайллыг хэрхэн "ашиглах" зэрэг асуудлуудыг нэгдсэн байдлаар хэрхэн тохирох нь уу гэдэг нь ихээхэн анхаарал татаж байна.

ХҮН намд ногдох нэг сайдын суудлыг Т.Доржханд авна

ХҮН нам нь найман суудал авсан. Тэгэхээр нэг сайдын суудал тус намд ногдож байгаа юм. Үүнийг ХҮН намын дарга Т.Доржханд эдлэх чигтэй байна. МАН-ын хувьд ч тэр намын даргыг нь сайдаар урьж ажиллах хэлбэрээр тэднийд хандахаар байгаа юм.

ХҮН намын дарга Т.Доржханд "Найман гишүүнтэй ч наяулаа мэт сайн ажиллана, бүлэг байгуулна" гэж мэдэгдээд байгаа билээ.

Парламентын гаднаас сайд томилохгүй

МАН-ын залуу удирдлагууд Засгийн газраа 100 хувь давхар дээлтэй гишүүдээр бүрдүүлэх боломжийг өмнөх өөрчлөлтөө эвдэж, Үндсэн хуулинд суулгаж өгсөн.

Ирэх жилүүдэд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа тэргүүлж, Д.Амарбаясгалан УИХ-аа удирдах замаар тогтолцооны шинжтэй өөрчлөлтүүд хийхэд төвлөрөх чигтэй байгаа. Тэгэхээр сайд нараа парламентаас томилох замаар Засгийн газрын ажлыг явуулах, хүчтэй байх чиглэлд анхаарах нь үндсэндээ тодорхой байна.

Бүсчилсэн тойрогт унасан Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар нарыг сайдаар томилох хувилбар эрх баригч нам дотор яригдаж байгаа ч үүнийг намын дарга нь зарчмын хувьд дэмжихгүй байх магадлал өндөр юм.


Томилгоон дээр ямар асуудлууд тодорхойгүй байгаа вэ?

МАН жагсаалтаар сонгогдсон гишүүддээ сайдын албан тушаал өгнө, өгөхгүй

МАН дотор эхнээсээ жагсаалтаар сонгогдсон гишүүдэд сайдын суудал өгөхгүй гэдэг зарчмын асуудал яригдаж байсан. Одоо яг сайдын суудал хуваагаад эхлэхээр энэ аман зарчим нь биеллээ олох уу гэдэг нь тодорхойгүй байна.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд өмнөх чиглэлийн сайд нараа солихын тулд мэргэшсэн байдал харахаас аргагүй болно. Тэдгээр мэргэшсэн сайн боловсон хүчнүүд нь харин жагсаалт дотор эрэмбэлэгдсэн.

Хуучин сайд нарын хэн хэн суудлаа хамгаалж чадах вэ?

Энэ асуудал бас хамгийн тодорхойгүй байна. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал жишээ нь "Сайдын суудлаа хадгална. Илүү дээшээ явна" гэсэн далд үгтэй, өндөр амбицтай сонгуульдсан. Сонгуулийн хугацаанд хэтэрхий ганцаарчилсан тоглолттой, эрх ашиг нэгтэй Г.Дашнямаа л дангаар нь өргөсөн зэрэг намын удирдлагуудын зэмлэл, анхааруулга нэлээд хүртсэн.

Цаашлаад МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн "тамгатай", хэт өндөр амбицтай хүмүүсийн заримыг нь явуулж, бэлгэдэл байдлаар ажилсаг, мэргэшлийн шинжтэй шинэ дүрүүдийг танхимдаа авах магадлал өндөр юм.

МАН-ын Удирдах зөвлөлөөр АН, ХҮН-ын сайд нарын нэрийг хэлэлцэх үү

МАН 2016 оны парламентад хоёр хуваагдаж, сайд нарын суудлаа хуваахдаа "М.Энхболдын фракцад тэр яамыг" гэхчлэн тохирч, уг хуваагдал дотроо сайдын томилгоог тохирч байв. Энэ жишгээр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "АН-д эдгээр яамдыг өгч байна" гэхчлэн хуваарилалт хийж, сөрөг хүчин нь дотооддоо томилгоогоо ярих уу гэдэг асуудал байна.

Засгийн газрын тухай хуулиараа танхимын тэргүүн сайд нараа өөрөө нэрлэж, томилох саналаа оруулах эрхтэй. Намын даргын нэрлэсэн сайд нарыг МАН-ын Удирдах зөвлөлөөр баталж байж, томилгоог УИХ руу оруулдаг.

Харин хамтарсан Засгийн газар байгуулах тохиолдолд АН-аас сайдаар ажиллах нэрсийг МАН-ын Удирдах зөвлөлөөр оруулах зэрэг тохиргооны шинжтэй тодорхойгүй асуудлууд үүсэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
35 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
7 сар 1, 2024 09:10

Оюук сайдад дайх үг. Яам, агенлагийн тоо болон тэнд ажиллагсдын тоог цөөлж, төрийн данхар аппаратыг цөөлнө үү. МАН-ын мөрийн хөтөлбөрт элдэв төв байгуулах, хариуцсан ажилтантай болгох гээд төрийн �##�быг улам тэлэх за�##�т орсон байна лээ. Үүнийгээ эргэн харна уу. Аливаа шийдвэрийг улс төр, захиргааны аргаар бус, шинжлэх ухааны үүднээс гаргаж байна гэж найдаж байна.

Хариулт
Хариулт
7 сар 3, 2024 16:48
Reply to  Уншигч

Мядагбадамд саяхан АНын бүлэг хур�##�даж МАНын ( Оюун эрдэнийн бохир хөнжилд орж МАНАНтахгүй гэсэн шийдвэр гаргасан шүү.) Олж уншихаад наад нийтлэлээ танихгүй яасан юм бэ.

Зочин
Зочин
7 сар 1, 2024 21:12
Reply to  Уншигч

Хахаха юун цөөлөх нэмэгдэх нь тодорхой болчихоод байхад даа.Шинэ манан үүсэх нь дээ улс төр ч үнэхээр бохир юмаа Оюунэрдэнэд уг нь овоо итгэж байсан юмсан

Зочин
Зочин
7 сар 3, 2024 05:55
Reply to  Зочин

оюун-эрдэнэ угаасаа л худлаа шүү дээ.. дахин сонгогдсонд гайхаж бна

ШИЛЭН ЦОГОО
ШИЛЭН ЦОГОО
7 сар 1, 2024 09:17

ОЮУНЭРДЭНЭ ДАРГА ҮНЭН НОВШИРСОНДОО!

Хариулт
Хариулт
7 сар 3, 2024 16:50

Тиймээ МАН хариуцлагаас мултрах арга.Тэгээд буруу болгоноо хамтарсан хүмүүстээ чихдэг нам.

Зочинvv
Зочинvv
7 сар 1, 2024 10:11

UHUULAGCH UHEHED DANH GANTOMORIIG IINGEJ L ARGALSAN YM BA LADDDD GANTOMOR HYMD S#AAA

ИРГЭН
ИРГЭН
7 сар 1, 2024 10:34

Жагса�##�таар гарч ирсэн Гантөмөр, Хан-Уулын тойрогтоо юу ч хийлгүй зугтаж бас Жагса�##�таар гарч ирсэн Доржхандыг сайд болгож ЗГ-т ажиллуулад Булган Хөвсгөл_ Орхонд иргэд сонгогчидын сан�##�ыг авч 1-ээр гарч ирсэн Бхттулгыг ЗГ-т ажиллуулдаггүй гэнээ _ Энэ чинь Ардчилсан засагл�##�д байж боломгүй Шударга бус үйлдэл биш үү,,,,,,

уншигч
уншигч
7 сар 1, 2024 11:02

Хамтарсан засаг байгуулб�##� сөрөг хүчингүй парламент болж, МАН ёстой дураараа дургиад дараа нь сонгуулт ойртоход ажил хийж чадаагүй гээд огцоруулан, сайхан сөрөг сурт�##�чилгаа хийх байхдаа. Оюун-эрдэнэ зөв л сэтгэж байна. Нөгөө хэд нь �##�бан туша�##� сонсонгуут бүх зорилгоо умартан м�##�луулах байлгүй дээ. Өмнөх хамтарсан засгийн б�##�гыг ямар мэдэхгүй биш

Зочин
Зочин
7 сар 1, 2024 11:44

Жэнког сайд болговол жинхэнэ танк орж ирнэшүү

Хариулт
Хариулт
7 сар 3, 2024 16:51
Reply to  Зочин

Бохир засагт орсноос хүчтэй сөрөг хүчин байв�##� хөгжил хурдан ирнэ

Цолмон
Цолмон
7 сар 1, 2024 14:16
Reply to  Зочин

Тэгвэл батлан хамга�##�ахын сайдаа өгөх үү

Академич
Академич
7 сар 1, 2024 11:57

Баттулга бол хавь ойртоо х �##�гаатай төвд банхар юмаа
АН-аас хамт нэр дэвшсэн бүх хүн нь унаад, өөрөө ганц аараа сонгогдлоо. Уул нь энэ бузар хог өөрөө унаад бу сад нь ялсан бол АН ялах бөйсым даа !!!

Зочин
Зочин
7 сар 1, 2024 12:06

Ахиад л МАНАН үүсэх нь ямар новшийн шинэчлэл хийчихсэн юм бэ МАН ялсан юм бол элдэв эрээвэр өөр намынханд сайдаа өгөлгүй өөрсдөө ЗГ-аа байгуулаачээ

Зочин
Зочин
7 сар 1, 2024 12:17

За энэ шинэ ЗГ-т захих ҮГ бна : НОЁН ДОЛЛАР- ын ханшийг буулгаж өгөөч Та нарын том том бүтээн байгуул�##�тын оронд долларынхоо ханшийг буулгаад өгчихвөл ард түмний амьжиргаа өөрөө сайжраад ирнэ шдэ Мөн "төгрөгийн ханш"-ийг хариуцдаг байгууллагатай болмоор бна.

Зочин
Зочин
7 сар 1, 2024 12:24

Ажлын садаа болсон Оргил Ганбааг сайд битгий болгоорой доо

Зочин
Зочин
7 сар 1, 2024 12:58

Сонгууль хийсний хэрэг байгаа юмуу. Ингээд л заваараад манантаад байдаг

Ccc
Ccc
7 сар 1, 2024 14:02

Үхсэн нохой 7. Дотоод хэрүүлээ шийдэж чадаагүй АН тай хамтарч яадаг юм.Хүн намтай хамтарв�##� сууд�##� хүрнэ. Ард түмнийг итгэлийг ингэж хөсөрдүүлж болохгүй Оюунэрдээн

Ccc
Ccc
7 сар 1, 2024 14:03

МАНАН дахиж ирэх бсан юм уу Оюуэрдэнээ

Зочин
Зочин
7 сар 1, 2024 14:11

МАНамыг дангаар ЗГгазраа байгуулж бодлого зорилт хэрэгжүүлж ачаагаа үүр гэж ар түмэн 500,0мянган сан�##� өгөө биздээ ялахын үр дүн харагдахгүй байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дахин өндөр сан�##� хойшид авах боломж гарахгүй

Зочин
Зочин
7 сар 1, 2024 14:51

АН засагт орж тэнэгтэхгүй байлгүй. МАН ын өлөнгүүд замаа засах гэж дүр эсгэх шив

Зочин
Зочин
7 сар 1, 2024 15:36

намаас мандат аваад унасан Зандка, Тогтохсүрэн гэх мэт нөхдүүдийг шагнаж буй мэт сайд өгөх нь намын дүрмэнд харш. улстөрийн хариуцлага гэж юм бий шүү

Зочин
Зочин
7 сар 1, 2024 16:27

Ахиад манан үүсэх нь дээ. Данхаа ард түмнийг эвгүйхэн дагзадлаа даа. Х�##�тар Доржхандын хүсэл биелэв. Одоо нөгөө хулгайч Сү, хүзүүгүй Элбэг мэтийн луйварчдынхаа заавраар улсыг самарч өгөх биз. Ийм хян�##�тгүй засгийн газрыг анх Баяр, Элбэгдорж нар байгуулаад самарсан. Хор уршиг нь арилаагүй яимар хугацаанд үргэлжлэхийг мэдэхгүй. Энэ МАНАН ямар аюул тарихыг таахын аргагүй.

Зоч
Зоч
7 сар 1, 2024 18:43

Яам , агенлагаа цаад, мэргэжлийн болго. Одоо дандаа ажлаа мэдэхгүй тавиулууд дүүрэн...

Зочин
Зочин
7 сар 1, 2024 19:01

Боловсролын яамны сайдыг Л. ЭНХАМГАЛАН ГААР Л ХИЙЛГЭЖ ҮЗЭЭРЭЙ ХИЙЖ БАЙСАН АЖЛЫГ НЬ ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭРЭЙ ГУЙЖ БАЙНА.

Зочин
Зочин
7 сар 1, 2024 20:19

Эх орон, ард олноо гэсэн чин сэтгэлтэй Монгол төрийн түшээ бол Д.Тогтохсүрэн юм. Үндсэн чиг үүргийн яамыг бол маш сайн авч явандаа.

Зочин
Зочин
7 сар 3, 2024 16:54
Reply to  Зочин

Тогтохсүрэнд ард түмэн дүн тавиад өшиглөөд хөөчихсөн .

Зочин
Зочин
7 сар 1, 2024 20:22

Шинэ з�##�уу 2 удаа тойргоос сонгогдож байгаа гишүүдээ майд болгоороы, Энх—Амг�##�ан, Ж.Бат-Эрдэнэ,Бямбацогт зэрэг өмнө сайд хийж бсан юмнууд дэмий , 30 гаруй жил дарга сайд өндөр �##�бан туша�##�д явсан , бид өртэй биш болиорой.

Үргэлжлүүлэх
Үргэлжлүүлэх
7 сар 1, 2024 20:23

Өмнөх сайд нараас сайн ажиллаж буй хүмүүсээ үргэлжлүүлэн ажиллуулья. Б. Жавхлан, Батцэцэг, Бямбацогт, Учр�##� гм

Зочин
Зочин
7 сар 1, 2024 20:25

Батлутыг ХХААЯ-д сайд болгоочээ, Хамгийн тохирох хүн. Эсвэл БОАЖЯ-нд сайд болгооч, өмнө нь хийж байсан хүмүүсийг болиорой, тойрогт дэвшсэн хүмүүсээс сайд болгоорой. Наад Сонгуулийн хууль чинь хог бна шүү.

Зочин
Зочин
7 сар 1, 2024 20:37

Чойжилсүрэн, Дэлгэрсайхан, Ганбаатар гурвыг дахиад сайдаар томилчихвоо

Зоч
Зоч
7 сар 1, 2024 20:50

Засгийн газар дангаараа ч бай хамтарсан ч бай их удахгүй огцрох нь ойлгомжтой шдээ!!! Үүнийгээ МАНам мэдэхийн дээдээр мэдэж байгаа! Ер нь энэ 4 жил төр хэд хөрвөхийг таашгүй. МАН-ыг самрах хүмүүс чинь Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ 2 л доо!

Зочин
Зочин
7 сар 1, 2024 22:41

Баяр стандарт бус засгийн газар байгуулж баысан тэр үе өөр, магадгүй тэр нь ч зөв бас буруу байсан байх. Зөв нь хэл амтай ч Оюутолгойг хөдөлгөсөн, бусад нь бүгд �##�даа. Харин одоо бол тэр үе биш. Оюун- Эрдэнэ дангаар засаглаад хийх гэснээ хийх боломж буй, хүлээлт ч бий, зөв болгоныг дэмжих олны хүч, бусад намуудын дийлэнхийн дэмжлэг ч ирэх боломжтой. Бэрхшээл гарна, гэхдээ хамтарснаас хавьгүй бага бэрхшээлийг туулах боломжтой. Хамтрах гэвээс улстөрийн тогтворгүй байд�##�д хүргэж, шинэ МАНАН- г жинхэнэ утгаар угсарч, хонгилын шинэ эзнийг тодруулж , тэгээд л… ум маани бадми хум .

Зочин
Зочин
7 сар 1, 2024 23:07

Алтанхуяг, женко хоёрын манлайл�##� гэж одоо юу яриад байна аа, эд сайнаар манлайлах уу, АН жонхуурлаа шүү

Зочин
Зочин
7 сар 2, 2024 09:12

МАН дангаар танхимаа байгуулан ажиллах нь зүйтэй!! Хавхан дахь бяслагт хууртдаг хулгана шиг АН, ХҮН сайдын сууд�##�д шунаж б�##�айрах хэрэггүй!!!

Холбоотой мэдээ

Back to top button