Нийгэм мэдээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч нар “Аргалах” боломжгүй боллоо

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин барьсан бол "аргалах" боломжгүй болсон гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2024 оны долдугаар сарын 1-ний өдөр цагдаагийн байгууллагад 200 ширхэг согтуурал тандагч, шалгагч төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна.

Зөрчлийн болон Эрүүгийн хуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд оногдуулах ялын бодлогыг чангаруулсан. Үүнтэй холбоотойгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт, хэрэг зөрчил 70 гаруй хувь буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Б.Энхбаяр сайд хэлэхдээ “Энэхүү орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг ашигласнаар нэгдүгээрт, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хоёрдугаарт, гэмт, зөрчил гаргасан этгээдэд ял завшуулахгүй байх, гуравдугаарт, цагдаагийн алба хаагч авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм” гэлээ. Тус төхөөрөмж нь олон улсын стандарт шаардлага хангасан бөгөөд танил талаараа “яриулах”, үр дүнг нь “засуулах”, өөрчлөх боломжгүйгээр ашигласан даруйд хэдхэн секундэд мэдээллийг төв датад дамжуулж буйгаараа онцлогтой.

Согтуурал тандагч, шалгагч нь өөр дээрээ камертай, GPS болон хуруу мэдрэгчтэй, 100.000 үр дүнг шууд хадгалах санах ойтой, согтуурлын зэргийн мэдээллийг төв сан руу шууд өгөхөөс гадна газар дээр нь хэвлэх хүчин чадалтай юм.

Ингэснээр замын цагдаагийн алба хаагчид орчин үеийн дэвшилтэт техник, технологийн тусламжтайгаар ажлаа бусдаас хараат бусаар хийх, шуурхай байх, иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байх хяналтыг сайжруулах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
7 сар 2, 2024 14:40

МАНАЙХААН ХЭДЭН ОНЫ ПАРЛАМЕНТ БИЛЭЭ НЭГ ЭРГҮҮ ШУУД ГОШНОГО РУУГАА ГЛИЗМ МАЯГААР АРХИ ШАХУУЛАХ ХУУЛЬ БАТЛУУЛНА ГЭЖ ТЭНЭГТСЭН САНАЖ БАЙГАА БОЛ ЭНЭ ИХ ИНЭЭДТЭЙ ЭРГҮҮ ЖИНХЭНЭ МУДАК БАЙЛАА ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button