Нийгэм мэдээ
Согтуугаар осол гаргасан Завханы Хөдөлмөр халамжийн хэлтсийн дарга торгуулсангүй

Завхан аймгийн Хөдөлмөр халамжийн хэлтсийн дарга Б.Ренчиндорж гурав хоногийн өмнө буюу энэ сарын 18-ны өдөр согтуугаар автомашин жолоодож, осол гаргасан байна.
Тодруулбал 0011-ЗАА улсын дугаартай Jimny маркийн автомашинтай хөдөлгөөнд оролцож байх үедээ Тэлмэн сумын Өгөөмөр багийн нутагт замын хажуугийн хашлага мөргөж, осол гаргасан аж.
Гэсэн ч согтуугаар осол гаргасан уг үйлдэлд хэрэг үүсгээгүй сацуу торгууль ч оногдуулаагүй аж. Автомашины торгуулийн мэдээллийг шалгахад хамгийн сүүлд 2024 онд зөрчил гаргасан хэмээн 20 мянган төгрөгөөр торгуулж байжээ. Үүнээс гадна тухайн автомашин даатгал хүчингүй байна.
Угтаа тус асуудлыг зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэх ёстой. Зөрчлийн тухай хуульд,
- Жолооч согтуурсан үедээ машин барьсан эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна.
- Согтуурсан, мансуурсан, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол Эрүүгийн хуульд заасны дагуу жолоодох эрхийг 3-5 жил хасах, зорчих эрхийг 1-3 жилээр хязгаарлах, эсвэл 1-3 жилээр хорих ял оногдуулна.
- Согтуурсан, мансуурсан үедээ машин жолоодож яваад хоёр ба түүнээс дээш олон хүний амь нас хохироосон бол жолоодох эрхийг 8-12 жил хасаж, 2-8 жилээр хорих ял оногдуулна хэмээн заасан байдаг.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өө хөөрхий нөгөө жимни... хот унаж орж ирээд шоудаад аан
МУУ АРХИЧИН МИНЭЭ ЧИ МУУ БЫСДА МЭРЭГЖЛИЙН АРХИЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨЛГӨӨНД ОРОЛЦООРОЙ ШАРАА ТАЙЛСЫМУ ГӨЛӨГӨӨ БИД БАЯРТАЙ БАЙНАА МАНАЙ ЭГНЭЭНД НЭГ ГИШҮҮН НЭМЭГДЛЭЭ ДЭЭ.МАНГАСЫН АМ ЮМУУ БАРС БӨМБӨГӨРИЙН АРХИЧДЫН ЭГНЭЭНД НЭГДЭЭРЭЙ.ТАТВАРАА ТӨЛНӨ ШҮҮ.
Намайг бүсээ зүүгээгүй гээд сануулаад өнгөрөх юмыг торгосон шүү дээ
Бууд
Хятадын дарл�##�д орох юмсан, ийм юмыг өдөрт нь буудаад сайхан.
90 ташуур жанч
Darga yum chin argagui ee
Ийм байд�##� Цагдаа хууль хүчнийхний нэр хүнд унагааж бгм Согтуугаар дарга бол машин барьж болох хууль одоохондоо гараагүй Монгол Улсад яасан муухай долигонуур юм энд хариуцлага тооцох хэрэгтэй