Чулуун арслангууд “эзэнгүйдэв”
Байгалийн түүхийн музейн барилгыг буулгаж эхлээд байна. Уг барилгыг 2013 оноос хойш ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр хаалгыг нь барьсан. Иргэний хөдөлгөөнүүд барилгыг буулгуулахгүй, хүчитгэх ёстой гэх байр сууриар жагсаал цуглаан зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй юм.

Харин одоо барилгыг нураахдаа үүдэнд байх хоёр чулуун арсланг хэрхэх бол гэсэн иргэдийн хүлээлт өндөр байна. Учир нь уг хоёр арслан нь Богдын шар ордны хашааны үүдэнд байрлаж байсан түүхэн ач холбогдолтой. Түүнийг 1954 онд газарзүйн эрдэмтэн О.Намнандоржийн санаачилгаар Улсын төв музейгээс авч ирэн энэ газарт байршуулж байжээ.

Өнөөдрийн байдлаар чулуун арслангуудыг барилгын хашааны гадна талд “хаясан” байдалтай, эзэнгүй байна. Түүхэн ач холбогдолтой энэ эд зүйлийг яаралтай анхааралдаа авч, холбогдох музей, байгууллагад хүлээлгэн өгөх шаардлагатай байгаа юм.
Т.САНТ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чулуун арслангаа хамгаалалтад аваарай.
Блохгүй бл өвөө нь авъяаа. Зуслан дээрээ аваачиж хаалгаа мануулъя.