УРЛАГ

Уртын дууны аппликэйшн бүтээжээ

Төрийн шагналт, УГЗ Г.Бирваагийн мэндэлсний 100 жилийн ойгоор үр хүүхэд, ач зээ нар нь “Бирваа” санг байгуулж байв. Уг сангаас санаачилж Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр уртын дууг төрөл, зүйлээр нь сонсож, харьцуулж болох, тоймлон хялбаршуулсан гар утасны хөтөч буюу аппликеэйшн зохион бүтээсэн байна. Уг апп нь монгол, англи хоёр хэлээр ажилладаг, монгол ардын уртын дууг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилготой аж.

Цаашид “Бирваа” сан уртын дуугаар төрөлжсөн цахим хуудас нээн ажиллуулахаар болсон тухайгаа хэлж байна.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button