Нийгэм мэдээ
Э.Содномпилжээ: Парисын олимпод хамаг хүчээ гаргана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Парис-2024” олимп, паралимпын тамирчдаа үдэх ёслолд оролцлоо. Энэ үеэр Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ сэтгэгдлээсээ хуваалцлаа.
Тэрбээр, "Миний хувьд паралимпын тугийг нээлтийн үйл ажиллагаан дээр барьж явах хүндтэй үүргийг хүлээсэндээ баяртай байна. Би энэ жил гурав дахь олимпдоо оролцох гэж байна.
Олимпын наадмын нээлт болон хаалтын ёслолд оролцогч улс орнууд нь туг далбаагаа өргөн мандуулж, олон улсын олимпын хөдөлгөөний үзэл санаанд нэгдэж буйгаа илэрхийлдэг. Бид дор бүрнээ хичээж бэлтгэл сургуулилтаа хийсэн. Одоо үр шимийг нь хүртэх л үлдээд байна. Биднийг байнга дэмжиж байдаг Монголын нийт ард түмэндээ талархлаа илэрхийлье" гэлээ.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.