Нийгэм мэдээ
Тайзан дээр танхайрсан Growl Of Clown хамтлагийн дуучин Б.Хүрэлбаатарыг шалгаж эхэллээ

Жил бүр зохион байгуулагддаг “Playtime 2024” хөгжмийн наадам энэ удаа долдугаар сарын 4-7 ны хугацаанд зохион байгуулагдаж өчигдөр өндөрлөв.
Наадмын гурав дахь өдөр "Bunkr" тайзан дээр тоглолтоо хийсэн Growl Of Clown хамтлагийн дуучин Б.Хүрэлбаатар үзэгчтэйгээ муудалцсан бичлэг олны дунд цацагдсан.
Үүнтэй холбоотойгоор Налайх дүүргийн цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, "Одоогийн байдлаар Налайх дүүрэгт бүртгэлд орсон. Зөрчил шалган, шийдвэрлэх ажиллагаа явуулж байна" гэлээ.
Өмнөх жилүүдэд тус урлагийн арга хэмжээ "Монгол шилтгээн"-нд зохион байгуулагддаг байсан бол энэ удаа Налайх дүүргийн шинэ талбайд зохиогдож, олон тайзтай болж, бүх хүнд хүртээмжтэй байснаараа онцлог зохион байгуулагдлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХУУЛИА ЧАНГАЛ ТЭГЭХГҮЙ БОЛ ТЭНЭГҮҮД БҮР ТЭНЭГТЭНЭ