"Баяр наадмын өдрүүдэд өнгөрсөн таван жилийн хугацаанд 76 хүн усны осолдож, эндсэн"

ОБЕГ болон Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэн хамтран баяр наадмын амралтын өдрүүдийн цаг агаарын төлөв, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Зуны улиралд тэр дундаа Үндэсний баяр наадмын өдрүүдэд осол, гэмтлийн тохиолдол эрс нэмэгддэг.
Тухайлбал, 2019 онд баяр, наадмын амралтаар 5 хүн, 2020 онд 17 хүн, 2021 онд 26 хүн, 2022 онд 20 хүн, 2023 онд 8 хүн усны ослоор амь эрсдэж байжээ.
Сүүл гэхэд өчигдөр/2024.07.08/ буюу даваа гарагт гурван хүн усанд осолдож амь насаа алдсан байна.
Тиймээс үргэлжилсэн, аадар бороотой, гол мөрөн үерлэсэн үед баталгаатай зам гүүрээр зорчих, аялах, амрахаар хол замд гарахаар төлөвлөсөн байсан бол өдрөө өөрчлөх зэргээр зохицуулахыг зөвлөе.
Гарамгүй газраар машин, морь, мотоцикл зэргээс шалтгаалаад усанд осолдох тохиолдол их байна. Мөн залуучууд Бассейнд сэлж сурчихаад гол мөрөнд сэлэх тохиолдол их байна. Энэ хоёр бол хоорондоо зөрүүтэй шүү дээ.
Мөн малчид зуны улиралд гол руу ойртож бууснаас болж үерийн эрсдэлд орох эрдсэл өндөр байдаг. Иймээс:
- Иргэд аялах, амрах зэргээр зорчиж явахдаа голын эргээс хол буудаллаж амрах хэрэгтэйг анхааруулж байна.
- Хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулж, анхааралтай байх хэрэгтэй
- Архи, согтууруулах ундаа хэрэглэсний дараагаар гол, усанд орохгүй байх
- Жуулчны баазуудыг эргэн тойрондоо анхааруулах самбар, бичгийг тавьж иргэд, жуулчдад анхааруулах хэрэгтэй" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЧИ ЯМАР САЙН ТООЛСОН ЮМ ЭНЭ 76 ХҮНИЙГ БҮГДИЙГ НЬ УСАНД ҮЙЖ АЛСАН ЮМ УУ? ХЭРЭЭ ШИГ БЫСДА ВЭ? БАЯР НААДАМ БОЛОХ ГЭЖ БАЙХАД ҮХЭЛ ЗОВЛОН ЯРЬСАН ЯАДАГ ЭРГҮҮ ВЭ? ЧИ