Шувууны ханиад гадаадын улсуудаар тархаад байна

Шувууны ханиад үүсгэдэг H5N1 төрлийн вирус 2020 оноос эхлэн дэлхийн даяар амьтдад халдах болсон юм. Тодруулбал шувууны аж ахуйгаас алпака, гэрийн тэжээвэр муур гэх мэт амьтдад шувууны ханиад халдварлажээ.
Гэвч тус төрлийн вирус хэзээ ч үнээнд халдаж байгаагүй юм. Тэгвэл АНУ-ын хэд хэдэн сүүний үйлдвэрийн үнээнүүдэд шувууны ханиад халдварласны дараа нийгмийн эрүүл мэндийн албан тушаалтнууд бэлэн байдалд орсон байна.
Одоогийн байдлаар сүүний үйлдвэрт ажилладаг дөрвөн Америк иргэн шувууны ханиадаар халдварлажээ.
АНУ-аас гадна шувууны ханиад үүсгэдэг вирусийн бусад төрлүүд хүнд халдварласан тохиолдол Австрали, Герман, Энэтхэг, Мексикт илэрсэн.
Мөн H5 вирусийн өөр төрлүүд БНХАУ, Камбож, Вьетнам,улсад хүнд болон бусад амьтдад халдварласан тохиолдлууд бүртгэгджээ.
Хүнд халдварласан ихэнх тохиолдлууд шувууны аж ахуй, амьд шувуу худалдаалдаг зах эсвэл өмнө нь халдвар авсан үнээний сүүтэй холбоотой байгаа юм.
Халдвар амьтнаас хүнд халдварлагч байгаа ч эрдэмтэд вирус нь мутацид орж хүнээс хүнд амархан халдварлах чадвартай болох вий хэмээн болгоомжилж байна.
ДЭМБ-аас мэдээлснээр одоогийн байдлаар шувууны ханиадны хүнд үзүүлэх хор нөлөө нь бага байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.