Г.Лувсанжамц: Түгжрэлийг бууруулах хоёр арга харж байна

МАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон Г.Лувсанжамцтай ярилцлаа.
Видео ярилцлага:
-МАН-аас жагсаалтад багтах санал ирэхэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Анх санал тавихад би Туркэд, сэргээн босголтын төсөлд ажиллаж байсан. Энэ үеэр утсаар залган санал тавьж, гэнэтийн зүйл болсон. Адаглаад намын харьяалалгүй ч байсан, эхлээд би татгалзсан. Харин "Бодоод үз, нэг талаар ховор боломж" гэж тайлбарласан.
Ийнхүү гэр бүлтэйгээ ярилцаж, ууган улс төрийн нам ийм зоригтой шийдвэр гаргаж байгаа тул эх орныхоо төлөө ажиллах нь зүйтэй гэж шийдсэн. Улмаар Монголд иртэл намайг жагсаалтын нэгт бичсэн байсан, бага зэрэг шоконд орсон. Гэхдээ итгэл үнэмшил төрсөн. Жагсаалт дахь бусад нэрсийг хараад, энэ намыг үнэхээр ажил хийх гэж, шинэчлэх гэж зорьсныг ойлгосон.
-Таныг гадаад дахь ажил, карьераа орхиод ирсэн гэдэгт их фокус өгч байна?
-Японы томоохон компанид ажиллаж байсан үе таарлаа. Компанидаа хэлэхэд Монголдоо буцаж, энэ асуудлаар ярилцах долоо хоногийн чөлөө өгсөн. Гэвч асуудал хурдтай шийдэгдэж, ажлаа өгөх ёстой болсон л доо. Олон жил оюутан явсан болохоор би санхүүгийн сахилга баттай. Энэ тал дээр асуудал үүсэхгүй болов уу гэж бодож байна.
-Боловсролтой бөгөөд мэргэжлийн дуу хоолой болсон залуу үеийг парламентад оруулснаар олон талаар итгэл төрж буй хэмээн хүлээлт тавьж байгаа шүү дээ?
-Би ч мөн үүнд итгэхийг хүсэж байна. Улс төрийн намтаргүй, цэвэр мэргэжлийн төлөөллүүд жагсаалтад багтсан. Бид хоорондоо ярилцаж үзэхэд бүгдээрээ л хийж, бүтээх эрмэлзэлтэй бөгөөд асуудлыг шийдэх гарц гаргалгаа, бодлогоо харсан байсан. МАН гэлтгүй бусад намаас ч залуу хүмүүс сонгогдсон байна. Шинэ зарчим, шинэ соёлыг оруулж ирнэ гэж итгэж байгаа. Хариуцлагатай, тууштай хамтарч ажиллана.
-Намд амаа үдүүлэх үү?
-Би нэр дэвшихээ зөвшөөрсний дараа намынхаа удирдлагатай энэ талаар ярилцсан. "Эсрэг санал өгөх үедээ өгнө шүү" гэж. Ингэхэд "Үүний тулд л дэвшүүлж буй, битгий энэ үзэл бодлоо орхиорой, бүү бууж өгөөрэй" гэж хэлсэн. Иймд эсрэг зүйлдээ би эсрэг байна.
-Та хэр зарчимч хүн бэ?
-Гурван зүйлийг чухалчилдаг. Нэгт хариуцлага. Хариуцлагагүй хүн ямар ч ажлыг гүйцэтгэх боломжгүй. Хоёрдугаарт тууштай байдлыг чухалчилдаг. Өөрийгөө ихээхэн тууштай хүн болгож хөгжүүлэх гэж багагүй хичээсэн. Гуравт эвтэй байхдаа хүчтэй гэдэгт итгэдэг тул хамтын ажиллагааг чухалчилдаг. Энэ маань тийм амархан өөрчлөгдөхгүй байх.
-20 минутын хот тууштай байвал урт хугацаандаа хэрэгжих боломтой-

-20 минутын хот концепцын санаачлагч нь таныг гэдэг мэдээлэл уншиж байсан юм. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-Энэ ташаа мэдээлэл. МАН-аас нэр дэвших санал авсныхаа дараа Мөрийн хөтөлбөртэй нь танилцаж байхад наймдугаар бүлэг дээр нь энэ концепц туссан байсан. Хэн санаачилсныг мэдэхгүй. Гэхдээ дэлхийн улсуудын зорьж буй зөв чиг хандлага гэж харсан.
-Нийслэлийг 14 хот болгож хуваасан хуваалт нь буруу "Гэр хороолол, байшин хорооллоор ангилж баян, ядуугийн ялгамж гаргасан" гэдэг шүүмжлэл гарсан?
-Хот тосгоны эрхзүйн байдалд тусаж, хараахан хэрэгжиж эхлээгүй байгаа зүйл. Улаанбаатар хотын асуудлыг цогцоор нь шийдэх гэхээр хэтэрхий томдоод байгаа. Тиймээс нийслэлийг ч бүсчилж хувааж байгаа. Баян, ядуугийн ч ялгамж гаргасан гэдэг нь ташаа мэдээлэл шүү. Нэн түрүүнд дэд төвүүдийн шийдэл хийгдэж байна. Сэлбэ дэд төв эхэлж, айлуудын газар чөлөөлөлт явагдаж байгаа. Яармаг, Баянхошуу, Толгойт гэхчлэн дэд төвүүд хөгжиж эдгээр 14 хотынхоо хуваалтын дагуу 20 минутын хот концепцтэй уялдах юм. Ингэхээр сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн байдал бага багаар ойртож хөгжинө.
-Төлөвлөлтгүй, замбараагүй баригдсан барилга, замуудыг цэгцлэх шаардлага манайд бий. Олон улсад ийм асуудлаа хэрхэн шийддэг юм бэ?
-"Улаанбаатарыг засах боломжгүй болчихсон хөгшин хот" гэж шүүмжлүүлдэг. Гэтэл яг үнэндээ дэлхийн бусад бүх том хотууд анхнаасаа төлөвлөлтгүй, замбараагүй тэлчихсэн байдаг. Токио, Парис гэхчлэн. Дараа нь алдаагаа бага багаар засдаг. Тиймээс бид замын сүлжээгээ өргөтөх газруудад айлуудтайгаа зөвшилцөж газар чөлөөлөх ажлаа хийж эхэлж байгаа гэсэн үг. Иргэдтэйгээ ойр, хувийн хэвшилтэйгээ ойлголцож ажиллах шинэ тогтолцоо руу орж байна. Хууль эрхзүйг нь засаж залруулан, иргэдтэйгээ хамт төлөвлөвөл Улаанбаатар урт хугацаандаа цэгцрэх бүрэн боломжтой хот.
-Энэ асуулт эрт байж магадгүй л дээ. Гэхдээ бид яг хэзээ "20 минутын хот"-д амьдарч эхлэх вэ?
-Шууд тэдэнд гэж хэлэх боломжгүй. Хэлэхэд онцгүй сонсогдож байж болох ч урт хугацаа орох асуудал. Хот байгуулалтын салбар дунд болон урт хугацааны төлөвлөлтөөр хэрэгжиж, ажил нь урагшилдаг. Тиймээс л нэг мэдсэн чинь түгжрэлээс, утаанаас салсан байсан гэж яригддаг.
-Биелэхгүй гэсэн шүүмжлэл асар их?
-Үүнийг сайн ойлгож байна. Хот байгуулалтын инженер гэдэг мэргэжил бол хүмүүстэй сайн ярилцах, ойлголцол дээр явагддаг. Олон улсад иргэдээсээ санал авч, ярилцаж түүн дээр нь хот төлөвлөлтийн зураг гаргадаг. Гаргасан шийдлүүдээ эргээд ярилцдаг. Энэ төсөл хэцүү санагдах ч тэвчээртэй, хүлээцтэй хамтран ажиллавал хэрэгжих боломжтой.
-Түгжрэлийг дорвитой шийдэх хоёр шийдэл бий-

- Манай нийслэл түгжрэлийн хоёр ч сайдтай байж үзсэн. Олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэл хүртсэн хоёр. Гурав дахь нь сая томилогдлоо. Түгжрэл буурулах эхний бодитой алхамаа хаанаас эхлэх ёстой юм бэ?
-Улаанбаатар бол дэлхийн бусад орнуудыг бодвол нийтийн тээвэрт зориулагдсан хот. Дорвитой шийдэх хоёр шийдэл байгаа гэж харж байна. Эхнийх нь олон сонголтот нийтийн тээврийг хөгжүүлэх. Үүн дотор их багтаамжийн нийтийн тээвэр буюу LRT, BRT-ийг хөгжүүлэх. Магадгүй ДНБ 10 мянган ам.долларт хүрч байх үед гурав дахь шугамыг нь ашиглалтад оруулж эхлэх гэсэн сонголт хийж байх ёстой. Одоогоор автобусаар зорчиход тийм ч таатай бус, сүлжээ нь хангалттай сайн биш байна.
Бүрэн гудамж концепт бий болгох нь зүйтэй. Дугуйтай, тэргэнцэртэй, явган зорчиход тохиромжтой байхаас гадна ногоон байгууламжийг нь хангалттай сайн шийдэх. Цогцоор нь шийдэх нь чухал.
Хоёр дахь нь автозамын сүлжээ хангалттай сайн хөгжөөгүй. Тиймээс хот тэлэхийн хэрээр төлбөртэй тойрог замын сүлжээ, дамжин өнгөрөх хурдны замуудыг ашиглалтад оруулах шаардлагатай. Жишээ нь, Токио хот сүүлийн 50 жил найман тойрог зам хөгжүүлсэн. Гэтэл Улаанбаатарт бага, их тойруу гэсэн хоёр л тойрог зам байна. Ялангуяа Энхтайвны өргөн чөлөөнд нэвтрэлт маш муу. Энэ мэтчилэн шийдлүүд шаардлагатай.
-Гурав дахь түгжрэлийн сайд хэр амжилт олох бол?
-Ганц сайдын шийдчихдэг асуудал биш.Хотын дарга, нийтийн тээврийн газар, автозамын хяналт зохицуулалтын газар гээд бүх байгууллагуудын ойлголцол, хамтын ажиллагааны асуудал. Автобусны буудлууд байхгүй газар иргэд заавал машин худалдаж авч зорчиж, амьжиргаагаа залгуулахаас өөр аргагүй байдалд хүрч байгаа.
-Мэргэжлийн хүний хувьд Х.Нямбаатар даргад метроны асуудлаар зөвлөдөг-

-Хотын дарга Х.Нямбаатарт та метроны асуудлаар зөвлөгөө өгдөг байв уу, одоо ч зөвлөж байгаа юу?
-Олон Улсад ямар байдаг вэ гэдэг талаас нь сурсан мэдсэнээ зөвлөж, хамтарч ажиллаж байгаа. Метроны буудал автобусныхтай зэрэгцчих вий. Иргэдийн амьдралтай уялдаагүй болчих вий гэсэн болгоомжлолууд байгаа тул мэргэжлийн хүний хувьд зөвлөж байна.
-Метро барих ажил одоо ямар шатанд яваа бол?
-Метроны зөвлөх үйлчилгээний тендер шалгараад компанитайгаа гэрээгээ хийчихсэн. Одоо гүйцэтгэгчээ шалгаруулах бичиг баримтын боловсруулалт дээр яваа гэж харж байна.
-Метротой болно гэхээр одоо ч зарим нь шоолж, инээдэг. Энэ нь иргэдийн буруу биш. Метротой болгоно гэсэн амлалтууд ийм болгосон. Яг хэзээнээс метрогоор зорчино гэдэг итгэл байна вэ?
-Яг үнэн. Арваад жилийн өмнөөс л бид ярьж эхэлсэн байх.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ ийм юм яриад байв�##� бүтэхгүй гар байна битгий худлаа шаагаад бай
Хот байгуул�##�тыг ярих юм бол цогцоор нь л харж ярина шүү. Хотын матриц, гэж байна авто зам, дэд бүтэц аюулын үед эрсдлийг яаж багасгах бэ? оролт нь хаанаас аварсан хүмүүсээ аваад хаашаа гарахг гэх мэтээс эхлэнэ одоо бол битүү гудамж хашаа барилгууд дүүрсэн байдаг байгаа. Зад�##� бүсчил түргэний г�##�ын машины гарцуудыг гарга яар�##�тай хурын усыг �######�уулах арга хэмжээг яар�##�тай авах тэгж байж л хот байгуул�##�т төлөвлөлт хийгдэнэ дээ.
Иргэдтэйгээ ярьж зөвлөлднө гээд байгаа юм чинь өөрөө сан�##�аа явуулб�##� зүйтэй юм
Чи шүүмжлэх яахав ингэх ёстой гээд өөрийн сан�##�аа бичээч бүгд хамтарч байж эх орноо хөгжүүлэх ёстой бусуу.
Чиний бодлоор бол үнэн гар хаанаас гарч ирэх үү. Ямар нэгэн юмыг бүгдийг үгүйсгэж шүүмжилж байхаа боль. Өөрөө мэдэж байгаагаа хэл л дээ.
Хайран улс Төр мэдэхгүй з�##�ууг шоу болгосон цаад хулгайч ах нар чинь хулгай л заана шүү хулгай х�##�двартайшд
эргүү пязда...
Зө зө сайхан л бөөрөнхийлж ерөнхийлдэг инженер бн хөөрхийййй
Дүү Монголынхоо төлөө шүү
З�##�уучууд одоо л эх охныхоо бүтээн байгуул�##�танд оролцохгүй бол хэзээ оролцох вэ мэдсэн сурсан зүйлээ харуулаад үзүүлээд өг з�##�уу минь
орон гэртэй болов уу даа... яана даа з�##�уу хүн байж.....................дэлхий нийт ардчил�##� шударга ёсыг дээдлэж бгааг анзаарах чад�##� бн уу чамд....Японд ёс зүй ямар түвшинд бдгийг мэдэрсэн биз дээ............наад нам нэртэй хулгайчидтай нийлсэнг чинь харахаар чи бол хоосон толгой юм доо
Хол очиж гуцаарай
Данх,Нянгар 2 ямар л олигтой бөөс олж ирэв гэж...
Амжилт хүсье. Хамгийн түрүүнд Ми.Энхболд тэргүүтэй газрын наймаачдыг хорьж бүх хөрөнгийг хурааж замын ажилд зарцуулах хэрэгтэй.
УБ ын түгжрэлийг шийдэн нэг арга бол, хөдөө орон нутагт ажиллаж байгаа түмний ц�##�ингийн түвшинг нийслэлийнхэнээс 2 дахин нэмж, татварыг бас дахинаар буулгахад Улс зохих хөгжлийн шинэ замд орноо.
Erguu novsh bsan bn
Ярилцлаганыхаа гарчгийг өөрчлөөд зарим комментийг устгачихсан бдаг гэнээ. Ккк. Хэлж ярих юмаа ч мэдэхгүй энэ хүүхэд өөрөөсөө ичдэггүй юм байхдаа хөөрхий. Их л буруу зам руу хөл тавьж амьдр�##�ын гараагаа эхлүүллээ дээ. Яана даа. Их хур�##�д энэнээс өөр юм мэддэг гишүүн байхгүй болсон бололтой шүү. Ккк
шаахиймаа ста гэж, жаахан ичээч дээ
Түгжрэл бол ганц хотын асууд�##� биш. Тиймч учраас аймгуудын бүсчилсэн хөгжил яригдаж байна. Энэ маш зөв гарг�##�аа болно. Бүсчилсэн хөгжил гэдэг маань аж үйлдвэр, хөнгөн хүнсний үйлдвэрүүдийн томоохон цогц бүтээн байгуул�##�т, түүнийг дагасан ажлын байрууд төвлөрөлийг сааруулах гол арга хэмжээ болно. Мэдээж бүсчилсэн хөгжлөө дэмжсэн соёл боловсрол, шинжлэх ухааны байгууллагууд тэдгээрийн боловсон хүчин бүгд л төрсөн нутагтаа ажиллах з�##�уучуудыг урьж дуудах болно.
Бүтэхгүй бүтэхгүй. Би л лав энэ хүүхдийн хийж бүтээх сайхан зүйлийг үзэхгүй бололтой. Ер нь бол хүн ам ихтэй, эдийн засгийн эргэлт сайтай газар бол зөв л байх. Манайд ч удах л байх даа. Гэхдээ улс орнуудын хөгжлийн хамгийн чух�##� хүчин зүйл бол хууль тогтоомжийн хэрэгжилт, түүнийг мөрдөх, ёс зүйн асууд�##� л юм бишүү дээ. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь суудлаа олохгүй ээ гэж үнэн шүү дээ. Юм хийх гэж бгаа бол төлөвлөлт, үр ашгийн тооцоо чух�##�. Хэн ч очихгүй, тогтохгүй газар хэдэн б�##�гас бариад улс орон хөгжиж хүмүүсийн амьдр�##� сайжирна гэвэл худлаа шүү. Үлгэр л гэж мэд. Улс орны хөрөнгө мөнгө хий дэмий үрсэн ажил л болно доо. Тэр хирээр л улсын хөгжил доошлох байх.
Зочин
Энэ з�##�ууг дэмжиж байна. Мундаг хүчтэй өрсөлдөгч байгаарай. харин үг хэлж чадахгүй үйлдэл хийх чадваргүй байж олон юм хуцаад байгаа нөхдүүд өөртөө дүгнэлт хиймээр юм
Явган хүний зам байхгүй байхад бас хаанаа дугуйны зам тавих вэ ? ОДООХОНДОО МАНАЙ СУПЕР ДАРГА НАР ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ ХОЁР ХУВААЖ ЗУРААС ТАТААД ТЭР НЬ 100 МЕТР ЯВАХГҮЙ ТАСРААД Л ... ЁСТОЙ ПИЗДЕЦ БОЛЖ БАЙНА.
Метроны бууд�##� автобусныхтай зэрэгцчих вий гэдэг бинь юу гэсэн үг вэ ? Хаана ч зэрэг л байж байж холбогддог. Германд ч тэр Англи Орост ч адил
Эрч хүчтэй эх орондоо ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөе. Ажил тань амжилт бүтээлээр дүүрэн байг.. Эрдэм мэдлэг эзэмшсэн мундаг з�##�уу байна.