УРЛАГ

Төрийн соёрхолт Д.Болд, “Vandebo” нарын хамтарсан шинэ уран бүтээл цацагдлаа

Төрийн соёрхолт дуучин Д.Болд, “Vandebo” хамтлагийн хамтарсан шинэ уран бүтээл өнөө өглөө /2019.12.05/ цацагдлаа. “AYO” нэртэй уг уран бүтээлийн аяыг Д.Болд, үгийг “Vandebo” зохиож, клипийг TJ энтертаймент гүйцэтгэжээ.

Насны хувьд зөрүүтэй ч тэдний хоршлыг тун сайн болсон, цацагдсан цагаасаа хойш буюу 16 цагийн дотор 118 мянган хүний хандалт авсан нь ч өндөр тоон үзүүлэлт гэж үзэгч фенүүд нь үзэж байна. Мөн уг клипийг албан ёсоор Youtube сувагт байршуулахдаа Д.Болдын биш Monstar TV-ийн сувгаар цацсан нь анхаарал татаж буй юм.

Сонирхуулахад, “Vandebo” hамтлагийн гишүүн Ш.Энхжамц ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн системийн аюулгүй байдлын ангид суралцдаг. Нөгөө гишүүн Б.Эрдэнэболд ШУТИС-ийн Механик,тээврийн сургуульд механикийн инженер мэргэжлээр суралцаж байна.

Дуучин Д.Болдын хувьд B Production 440Hz records шинэ залуу үеийн дуучидтай хамтран шинэхэн уран бүтээлүүдээ ээлж дараалан цацаж байгаа. “Ayo” дууны өмнө дуучин Билгүүний “Гэрэл”, Ariu-ын “Тал нутгийн охин” дуунуудыг клипийн хамт цацаад байгаа юм.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button