Нийгэм мэдээ
Өвөл зам засдаг туршлагыг БНСУ-аас нэвтрүүлнэ
БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны хамтын ажиллагааны хүрээнд “К-Смарт авто замын менежментийн систем /RMS/-д суурилсан улсын чанартай авто замын дижитал тогтолцоог хөгжүүлэх төсөл” хэрэгжүүлэх гэж байгааг Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас/ЗТХЯ/мэдээллээ.
Үүний хүрээнд цаг уурын онцгой нөхцөлд буюу өвлийн улиралд зам засах туршлагыг нутагшуулах, БНСУ-ын шинэ техник технологийг нэвтрүүлж, ашиглах, хүний нөөц бэлтгэн дадлагажуулах зэрэг ажил хийгдэх юм байна. Төслийг энэ есдүгээр сараас эхлүүлж, дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлнэ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.