Нийгмийн

“МИАТ ТӨХК” 68 нас хүрлээ

МИАТ ТӨХК тэртээ 1956 оны энэ өдөр /07.07/ зорчигч ачаа, шуудан тээврийн анхны тогтмол нислэгийг Дорнод, Ховд, Хөвсгөл аймгийн чиглэлд үйлдсэнээр байгууллагынхаа эхлэлийг тавьж байсан түүхтэй.

Өнөөдрийн байдлаар МИАТ компани 10 агаарын хөлөгтэйгөөр олон улсын 10 гаруй буюу Сөүл, Бусан, Бээжин, Токио, Осака, Хонг Конг, Бангкок, Пукет, Гуанжоу, Истанбул, Франкфурт чиглэлд, орон нутгийн 8 буюу Хөвсгөл, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Ховд, Завхан, Өмнөговь, Баянхонгор аймаг чиглэлд тогтмол хуваарьт нислэг үйлдэж байна.

2023 онд 950 мянга гаруй зорчигч тээвэрлэсэн бол 2024 онд 1 сая зорчигч тээвэрлэх зорилт тавин ажиллаж байна.

Агаарын тээврийн либералчлалд манлайлан зүтгэж буй Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн хамт олон 68 жилийн ойн мэндийг дэвшүүлье.

Г.ОДГАРАГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button