НИЙГЭМНийгэм мэдээ
МИАТ: Энэ сарын 26-наас Хөх хотын Байта биш Шэнлэ олон улсын нисэх буудалд газардана

2026 оны аравнэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Хөххотын Байта олон улсын нисэх буудал үйл ажиллагаагаа бүрэн зогсоож буй.
Ингэснээр тус хотын агаарын тээврийн бүх нислэг шинээр ашиглалтад орж буй Шэнлэ олон улсын нисэх буудал (Hohhot Shengle International Airport) руу шилжиж байгаа юм. Үүнтэй холбогдуулан МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар – Хөххот – Улаанбаатар чиглэлийн нислэгүүд арваннэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Шэнлэ олон улсын нисэх буудалд газардаж, хөөрөх болсныг мэдэгдэж байна.
Зорчигчдын анхааралд:
- Нислэгийн дугаар болон цагийн хуваарьт өөрчлөлт орохгүй.
- Зорчигч та бүхэн нисэх буудлын мэдээллээ урьдчилан нягталж, аяллаа төлөвлөнө үү гэж МИАТ ТӨХК-иас анхаарууллаа.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.