Нийгэм мэдээ

“Х.Хонгорзул эмчийн өргөдлийн дагуу холбогдох шатны байгууллагад албан хүсэлт гаргасан”

Хэнтий аймгийн Биндэр сумын ЭМТ-ийн гэрээт эмч Х.Хонгорзул Эрүүл мэндийн яам, нүүр ам судлалын салбар зөвлөлд өргөдөл гомдол гаргажээ. Учир нь ЭМТ-д сүмийн шугамаар Солонгос улсаас Агапе христийн нэгдсэн эмнэлэг гэх нэртэй эмнэлэгээс 3 Солонгос шүдний эмч нар нутгийн иргэдэд эрүүл мэндийн шаардлага хангахгүй багаж, төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлж, хүний эрүүл аюулгүй байдалд халдсан талаар шүгэл үлээгээд буй.

Тиймээс тэрбээр ЭМЯ-ны Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлд гомдол гаргасан юм.

Түүнд ЭМЯ-наас дараах хариу мэдээллийг өгсөн байна. Тэрбээр, “Х.Хонгорзул эмчийн өргөдлийн дагуу Хэнтий аймгийн Биндэр суманд гарсан Солонгос сайн дурын эмч нарт холбоотой асуудлыг Салбар зөвлөлийн гишүүд хэлэлцээд холбогдох шатны байгууллагад тус асуудлаар албан хүсэлт гарган хамтран ажиллаж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинр
Зочинр

тэгээд эрүүл ахуйн дэглэм �##�дагдсан юм уу үгүй юм уу тэрйгээ л хэл

Зочин
Зочин

Солонгосчууд ч тийм бохир заваан хүмүүс биш дээ уг нь

Бах мэлхий
Бах мэлхий

Христэд элсүүлж яваа биз

Мөнх
Мөнх

Хонгорзул шиг шударга, зөв хүн олон байв�##� Монгол маань өөдлөнө дөө!

Зочин
Зочин

нөгөөдүүл нь мөнгө өгөөд шаачина. Хонгорзул эмч буруудаад өнгөрөх вий �######�уул

Зочин
Зочин

Тэгээд хариу үр дүн нь ямар гарсан юм ингээдл арга хэмжээ авчиж бгаа нэрийдлээр нам дардаг т�##� бий шүү үргэлжлүүлж ямар хариу ирсэн нь сонирхолтойл бна харж л байя

Зочин
Зочин

Гадны эмч нар зөвшөөрөлгүй үзлэг хийх эрхгүй

Зочин
Зочин

орлогыг нь хаасан бололтой

Зочин
Зочин

Манайхан аймхай. Солонгосууд визээ чанг�##�чиж магадгүй гээд яаж ч чадахгүй ш�##�гасан болоод өнгөрөөнө

Зочин1
Зочин1

Шаардлага хангахгүй багаж хэрэгслээр эмчилгээ үзүүлж буй нь үнэн бол �##�бадан гаргах ёстой юм биш үү.

Зочин1
Зочин1

Солонгос эмч нар орж ирж есөн шидийн хугацаа нь, ямар үйлчилгээтэй нь мэдэгдэхгүй цаасан ууттай эм үнэгүй өгч сайн үйлстэн болж харагддаг яьд�##� 1996 оны сонгуульд ардчилсан нам ялж гарч ирсэн үеэс л эхэлсэн байдаг. Тэгэхээр ардчилсан намынханд Монголчуудыг устгах д�##�д бодол байдаг юм шиг байгаа юм. Өөрсдөө асар ихээр идэж уучихаад нөгөө намаа гүэирддэг арчаагүй новшнуудыг улс төрөөс �######�уулмаар юм.

Зочин
Зочин

Говь-Алтайд бас Энэ Амарсанаа сайд байхдаа бүр 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй солонгос эмч нар аваачаад үзлэг хийж бна гэж эмнэлэгийн хоол идэж буудлын мөнгөө төрүүлчихсэн юу ч мэддэггүй хэдэн м�##� аваачиж үзлэг хийгээд ард түмэн нь хөөгөөд явуулсан ш дээ. Ингэж эргүүтэхээ болимоор юм
Амарсанаа санаж байгаа байхаа. Эмнэлэгийн өрөөнөөс бүгдийг нь хөөгөөд хамаг хувцас үүргэвчийг нь гаргаж шидснийг

Холбоотой мэдээ

Back to top button